Олимп, дэлхийн медальтнууд УОК-т 13.5 сая төгрөг хандивлана

Монгол Улсын олимп болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальт тамирчид цар тахлын энэ цаг үед нэгдэж Улсын онцгой комисс/УОК/-т 13.5 сая төгрөг хандивлахаар болсныг Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар өөрийн цахим хаягаараа мэдэгдлээ.

Тэрбээр “Mонгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг, Олимпийн их наадам, Олимпийн төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад олгодог сар бүрийн урамшуулалт цалингаасаа, Олимп Дэлхийн медальтай тамирчид санал гаргаж 59 тамирчдын 1 сарын цалин 135.000.000 төгрөгийн 10% болох 13,500.000 төгрөгийг Улсын онцгой комисст хандивлахаар боллоо… Ковид-19-ын эсрэг хамтдаа хүчээ нэгтэе, монголчуудаа. Гараа сайн ариутгаж маскаа тогтмол зүүгээрэй” хэмээн бичжээ.

http://credit-n.ru/blog-single-tg.html http://credit-n.ru/kredity-online-blog-single.html

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …