Д.Старриж: Би хэзээ ч өөртөө сэтгэл ханадаггүй

 Вэст Бромын эсрэг гоолдсноор энэ улирлын 10 дахь өөрөөр хэлбэл Ливэрпүүлийн төлөөх 27 тоглолтонд 21 гоол оруулсан Англи залуу магадгүй дэлхийд энэ улиралд хамгийн өндөр формтой байгаа довтлогчдын нэгд зүй ёсоор орно. Гэвч тэр хэзээ ч өөрийн тоглолтонд сэтгэл ханаж, хойш суухыг хүсдэггүй хэмээлээ.

“Би сэтгэл ханах гэж ойлголтыг толгойноосоо авч хаясан. Хэрэв би сэтгэл ханах гээд ирвэл өөрийгөө болоогүй байна гэж үздэг. Миний хамгийн их үзэн яддаг зүйл бол сэтгэл ханамжтай, сэтгэл дүүрэн байх явдал. Ерөнхийдөө миний оюун санаанд хэмжээ хязгаар гэж үгүй. Заавал цааш ахихыг хүсдэг. Би тоглолтуудаа ахин дахин үзэж, дүгнэлт хийж ‘Энэ хэсэг дээр би сайн байж чадаагүй байна, энэ дээр ингэж алдсан байна’ гэдгээ олж харахыг хичээдэг. Миний энэ зан ааваас минь үүдэлтэй. Тэр миний хамгийн том хөгжөөн дэмжигч төдийгүй, хамгийн том шүүмжлэгч. Тэр миний тоглолтуудыг үзэж миний алдааг ямар ч зүйл үлдээлгүй үнэн мөнөөр нь хэлж чаддаг хүн. Ингэснээр би илүү сайн тамирчин болж чадна”

“Манай гэр бүлийнхэн хөлбөмбөгийн тогоонд чанагдсан хүмүүс. Миний хамаатнууд ч гэсэн үргэлж надад зөвөлгөө өгдөг. Би жаахан хүүхэд байхдаа тоглосон тоглолтоосоо илүү олон гоол оруулдаг байсан. Хэзээ ч тоглосон тоглолтоосоо цөөн гоол оруулж байсангүй. Гэхдээ мэдээж ийм агуу клубын үндсэн баг, хүүхдийн баг хоёр тэс өөр. Гэхдээ би аль болох тоглолттойгоо адил хэмжээний олон гоол оруулахыг зорилгоо болгож байна. Би өөрийн юу хийж чадах хүн гэдгээ мэднэ. Өөрийн доторхи Даниэлтэй тулалдаж, өөрийгөө улам хүчирхэгжүүлэх болно.”

Старриж энэ оны эхээр Ливэрпүүлд ирэхдээ хотод, клубт суурьших гэж цаг зарцуулаагүйг түүний эхний 3 тоглолт бүртээ гоолдсон үзүүлэлтээс харж болно. Энэ талаар тэрээр:

“Би энд жаргалтай байна. Энэ клуб надад хамгийн ихээр тохирсон учраас надад яг л гэртээ байгаа юм шиг санагддаг. Энэ баг надад өөрийн тоглолтоо бүрэн гаргахад, өөрийн нөөц боломжоо ашиглахад хамгийн том тус хүргэсэн учраас би энэ багийн төлөө талбай дээр бүх зүйлээ зориулахад бэлэн” хэмээн хэлсэн байна.

эх сурвалж: ливерпүүлфс.мн Л.Оюу-Од

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …