“Цагаандариум” арт галерей шинэ салбараа нээнэ

“Цагаандариум” арт галерейн “Viva City”-д шинэ салбараа тун удахгүй нээх гэж байгаа билээ. Тэд энэ удаад шинэ салбарын нээлтээ ирэх араваннэгдүгээр сарын 2-нд 16.00 цагт Монгол улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн зураач Я.Оюунчимэгийн бие даасан үзэсгэлэнгээр нээх гэж байна.

 ОХУ-н И. Репиний Академийг дүүргэсэн тэрбээр Дүрслэх урлагийн дээд сургуульд зураасан зургийн мэргэжлийн багшаар 32 жил ажиллаж олон сайхан уран бүтээлч шавь төрүүлсэн юм. Зөөлөн уур амьсгал бүхий уран бүтээлийн өвөрмөц  арга барилаараа бусад уран бүтээлчдээсээ ялгардаг түүнийг “Усан будгийн мастер зураач”, “Хөрөг зургийн мастер” хэмээдэг. Тэрбээр монголын шилдэг эмэгтэй уран бүтээлчдийн хөргийг мөнхөлсөн бөгөөд дан ганц хөрөг гэлтгүй байгаль, аж байдлын зургууд нь ч олны анхаарлыг татсаар ирсэн юм.

Урлагийн гавъяат зүтгэлтэн зураач Я.Оюунчимэгийн нарийн мэдрэмжтэй хөрөг зургуудыг харвал зөвхөн Монголын сайхан бүсгүйчүүдийг олж харахаас гадна Монголын шилдэг зураачдын нэгийн тусгалыг олж харах болно. Оюунчимэгийн уран бүтээлүүд нь дэлхий даяар үзэсгэлэнгүүдэд дэлгэгдэж түүнд олны талархлыг авчирч байсан юм. Тэрбээр үзэгчдийн анхаарлыг улам их татаж, Монголын орчин үеийн урлагийн тодорхойлогч болон танигдсан зураач эмэгтэй билээ.

Түүний уран бүтээлийнх нь гол сэдэв нь эмэгтэйчүүдийн хөрөг, байгаль, натюрморт байдаг. Эдгээр сэдвүүд нь зураачдын чадвараас хамаарч амар биш боловч Я. Оюунчимэгээс хөдөлгөөнтэй хүч чадал ихтэй уран бүтээл төрдөг билээ. Тэрбээр намрын өнгө хэмээх сүүлийн үеийн цуврал зургууддаа зөөлөн ягаан, хөх ягаан, нимбэгэн шар өнгүүд зотон дээгүүр хурдан бөгөөд зузаан бийрийн таталтаар илэрхийлжээ. Байгалийн зургуудад түүний эрч хүч ихтэй пастель болон зоригтой илэрхийлсэн бийрний ажиллагаа ижил төстэй шинэчлэлийг бий болгосон байдаг. Зураачийн жинхэнэ чадвар нь бодит хөргөн дээр илүү ажиглагддаг. Эмэгтэй хүний гоо сайхныг бага хэмжээгээр илэрхийлсэн гэж уран бүтээлч даруухнаар ярих боловч, түүний уран бүтээлийг хараад хязгааргүй их байгаа нь тодорхой байдаг. Түүний сэдвийн бүх эмэгтэйчүүд нь зураачийн танилууд бөгөөд тэд зотонгоос гялалзсан нүд, чимээгүй инээмсэглэлээр үзэгч рүү харж байдаг юм. Харин энэ удаад түүний бие даасан уран бүтээлийг тольдох боломж олдох нь ээ.

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …