“Чиндао”-гийн олимпийн эрхийн оноо олгох жудогийн тэмцээн эхэллээ

fбgБНХАУ-ын Чиндао хотноо уламжлал болгон зохион байгуулдаг жүдочдын “Чиндао”-гийн Гранпри олимпийн эрхийн оноо олгох тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ. Тус тэмцээнд  Чех, Герман, Австри, Бразил, ОХУ, БНСУ зэрэг 14 орны эрэгтэй 103, эмэгтэй 78 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ ирүүлжээ. Гранприд түрүүлсэн жүдоч олимпийн эрхийн 300 оноо, мөнгөн медаль хүртвэл 180, хүрэл медаль 120 оноо авдаг билээ. Манай улсаас тус тэмцээнд оролцож буй  баг тамирчдын  бүрэлдэхүүнд эрэгтэйчүүд,

60кг-д Г.Хэрлэн, Д.Баярмагнай

66кг-д Д.Төмөрхүлэг, Б.Хишигбаяр

81кг-д Г.Түвшинжаргал

90кг-д Б.Жанчивдорж,

100кг Н.Түвшинбаяр

100кг-д П.Бүрэнтөгс зодоглоно.

Эмэгтэйчүүд:

57кг-д Д.Сумъяа

70кг-д Ц.Цэрэнханд Б.Хулан,

78кг-д Б.Мөнхтуяа эдгээр тамирчид тус тус жинд зодоглох гэж байна. Тэмцээн энэ сарын нэгэн хүртэл үргэлжилнэ.

А.Хээтэн

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …