МАН-ын шинэ даргаар томилогдсон М.Энхболд генсекээрээ хэнийг сонгох бол

МАН-ын XXVII Их Хурал гурав дахь өдрийн хуралдаанаараа буюу өчигдөр намын шинэ даргаа сонголоо.   Намын даргыг сонгох санал хураалтанд 1078 төлөөлөгч нууц санал өгсөнөөс  1070 саналыг хүчинтэйд тооцсон байна. Ингээд санал хураалтын дүнд  М.Энхболд 988 төлөөлөгч саналаа өгсөн бөгөөд тэрбээр 91,65 хувийн санал авч чадсанаар УИХ-ын дэд дарга М.Энхболд МАН-ын даргаар сонгогдсон юм. Харин түүний хүчтэй өрсөлдөгч болох “Шинэчилье” хорооны гишүүн Т.Аюурсайханд 83 гишүүн саналаа өгсөн байна.

btyhdkl

Өнөөдөр намын 27-р Их хурлаар Намын бага хурал болон Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг шинэчлэн баталсан дүрмийн дагуу сонгоно. Үүний дараагаар намын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох асуудлыг ярилцах гэнэ. Намын дүрмийн дагуу  намын дарга  нь генсекийн нэрийг дэвшүүлж, гишүүдээр санал хураалгах юм. МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргад тус намын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, Байгаль, орчин аялал жуулчлалын сайд асан Д.Цогтбаатар, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат, Элчин сайдын зөвлөх асан Б.Энхмандах нар нэр дэвшээд байгаа юм байна. Харин тус Намын шинэ даргаар сонгогдсон М.Энхболд генсекээрээ  хэнийг санал болгох нь тодохойгүй байна.

О.Рана

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …