Татварын Ерөнхий газраас нэр бүхий есөн компанийг татварын өрөө яаралтай төлөхийг анхааруулжээ.
Татварын өртэй дээрхи компаниудын ихэнхи нь ашиг орлого хамгийн ихтэй уул уурхайн компаинуд байгаа бөгөөд бүр дампуурсан гэх Зоос банкны татварын өрч бичигдсэн байна. Хамгийн их татварын өртэй байгууллага нь коксжих нүүрсний экспортлогч МАК буюу “Монгол алт” компани 20 гаруй тэрбум төгрөгийн өртэйгээр нэгт бичигджээ. Араас нь сүүлийн үед хэвлэлүүдээр байнга л бичигдэж буй “Алтайн хүдэр” компани бичигдсэн байна.
Татвар төлөгчийн нэр Татварын өрийн дүн /мянган төгрөгөөр/
1. Монголын алт ХХК 20613731.6
2. Алтайн хүдэр ХХК 15642246.4
3. Олон-Овоотгоулд ХХК 9797773.7
4. Болд төмөр ерөө гол ХХК 3741590.2
5. Эм Жи Эйч ХХК 2994115.7
6. Цемент шохой ХК 1517960.0
7. Зоос банк 1428853.1
8. Жаст групп ХХК 993810.7
9. Боршоонбуянт ХХК 868666.7