Өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын нэр тодорхой болно

a9f2b5fe3b68c2d8originalМонголын улс төрийн түүхэнд өөрийн гэсэн байр суурьтайгаар олон жил явж ирсэн МАН-ын  түүхэн 27-р Их хурал  өнгөрсөн гурван өдрийн турш хуралдаж, өчигдөр орой намын даргаараа М.Энхболдыг 2 дахь удаагаа  сонголоо. Өнөөдөр намын дүрмийн дагуу хуралдаанаар МАН-ын  Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно.

Намын дүрмийн дагуу  намын дарга  нь генсекийн нэрийг дэвшүүлж, гишүүдээр санал хураалгах юм. МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргад тус намын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, Байгаль, орчин аялал жуулчлалын сайд асан Д.Цогтбаатар, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат, Элчин сайдын зөвлөх асан Б.Энхмандах нар өрсөлдөхөөр болж байгаа тухай мэдээлэл ирээд байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны 3 …