ICF буюу Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорациас жил бүр гаргадаг “Бизнес эрхлэх тааламжтай байдлын жагсаалт 2013” гарчээ.
Дэлхийн 189 орныг хамруулсан эл жагсаалтад манай улс 67-р байранд бичигдсэн бол хойд хөрш ОХУ 92-т, урд хөрш БНХАУ 96-р байрт орсон байна. Харин эхний байруудад:
1. Сингапур
2. Хонконг
3. Шинэ Зеланд
4. АНУ
5. Дани улс тус тус шалгарчээ. Жагсаалтыг дүгнэхдээ тухайн улс орны бизнес эрхлэх хууль эрх зүйн орчин, татварын байдал, бизнес эхлэх боломж хэр нээлттэй, элдэв дарамт шахалт ялгавар үзэл, хөрөнгө оруулагчдыг хамгаалах нөхцөл байгаа эсэх гээд олон хүчин зүйлийг хамруулан авч үздэг байна.
Дашрамд дурьдахад, манай улс тус жагсаалтад 2009 оноос эхлэн багтаж ирсэн бөгөөд 2009 онд 181 орноос 58-д, 2010 онд 183 орноос 60-д, 2011 онд 183 орноос 73-т, 2012 онд 185 орноос 76-д бичигдэж байжээ.