Монголын жоншны салбарынхан ирэх сард чуулна

7b292550b68b8bc7bigМонголын жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбооноос  11-р сарын 1-ны 14:00 цагт  салбарынхны хамарсан  зөвлөгөөн зохион байгуулж “Жоншны салбарын тулгамдсан асуудал, гарах гарц” сэдвийн хүрээнд зөвлөлдөх гэж байна.

Учир нь сүүлийн жилүүдэд хууль эрх зүй, татварын орчин, гадаад зах зээл дээрх эрэлт хэрэгцээ, үнэ зэрэг дотоод, гадаадын хүчин зүйлүүдээс шалтгаалан жоншны салбар туйлын хүнд байдалд ороод байгаа бөгөөд үүнээс үүдэн аж ахуйн нэгж, компаниуд  дампуурах, уурхайчид ажилгүй болох, уул уурхайг дагаж хөгжсөн хот суурин газруудын иргэдийн амьдрал хүндрэх, улсын болон орон нутгийн  төсвийн орлого тасрахад хүрчээ.

Тиймээс ирэх баасан гаригт болох зөвлөгөөнөөр тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлэн жонш олборлогч экспортлогчдын холбоо цаашид  хүндрэлтэй байдлаас гарах чиглэл, стратеги төлөвлөгөө боловсруулан холбогдох яам, төрийн байгууллагуудтай хамтран ажиллах юм байна.

Дашрамд дурьдахад, манай оронд 15.1 мянган га талбай бүхий 154 жоншны ашиглалтын тусгай зөвшөөрлийг 132 аж ахуйн нэгж эзэмшиж, үүнээс 50 орчим аж ахуйн нэгж олборлолт, баяжуулалт, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж …