Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БНСУ-ын Биеийн тамир, спортын удирдлагын холбооны Ерөнхийлөгч Ким Жэ Хён болон БНСУ-ын Боксын хөгжлийн төвийн Дарга Ким Жү Ён нар цаашид өргөн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт энэ сарын 5-нд гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд МҮОХ болон БНСУ-ын тус байгууллагууд нь спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх, 2 улсын тамирчид, дасгалжуулагчид, экспертүүд харилцан туршлага солилцох зэрэг олон талт хамтын ажиллагааг өрнүүлэх юм.
Мөн “O.R.S”, “4WIN” болон “ENERBOOSTER” спортын брэндүүд нь тус гэрээний хүрээнд өрнөх ажлуудад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.