УДБЭТ-ын 70 жилийн ойд зориулсан “Монголын уран барилга” марк худалдаанд гарлаа

Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан “Монголын уран барилга” сэдэвт марк гарлаа. Уг маркад ДБЭТ-ын барилга архитекторын онцлог, түүхэн дурсгалт үнэ цэнийг илэрхийлжээ.

ДБЭТ нь сонгодог неоклассицизм, үндэсний дүрслэх урлагтай хослуулан синтез урлаг болгон хөгжүүлсний тод жишээ, дайны дараах энх цагийн бүтээн байгуулалт, дурсгалт барилгад зүй ёсоор ордог байна.

Төв театрын зураг төслийг 1942 онд Герман улсын архитектор Герхард Козель хийж, 1949 онд барьж ашиглалтад оруулжээ. Театрын дотор, гадна чимэглэлийг Б.Чимэдээр ахлуулсан Монгол ахмад уран бүтээлчид буюу зураач О.Цэвэгжав, Д.Чойдог, Д.Маньбадар, Ү.Ядамсүрэн, уран барималч С.Чоймбол, Н.Жамбаа, А.Даваацэрэн, А.Доржготов нар гүйцэтгэсэн байна.

Марк худалдаанд гарсан өдөр: 2020-06-04
Хэвлэгдсэн тоо: 20000 сери, 10000 хэлхээ
Маркийн хэмжээ: 40х30 мм
Хэлхээний хэмжээ: 190х180 мм, 70х150 мм
Маркийн зураач: Ч.Бат-Эрдэнэ, Б.Баярхүү
Маркийн дизайнер: Ж.Ганхуяг

http://credit-n.ru/vklady.html http://credit-n.ru/trips.html http://credit-n.ru/kredity-online-blog-single.html

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …