Чиндаогийн Гранпри тэмцээний эхний өдөр Манай шигшээ баг хоёр мөнгөн медаль хүртлээ

herlen-middleӨчигдөр нээлтээ хийсэн Олимпийн эрхийн оноо олгох Чиндаогийн Гранпри тэмцээний эхний өдөр манай улсын шигшээ баг хоёр мөнгөн медаль хүртлээ. Тэмцээнд Чех, Герман, Австри, Бразил, ОХУ, БНСУ зэрэг 14 орны эрэгтэй 103, эмэгтэй 78 жүдоч зодоглож байна. Эрэгтэйчүүдийн 60 кг жинд зодоглосон Г.Хэрлэн “А” зоог тэргүүлэн барилдаж финалд үлдсэн ч БНСУ-ын бөх Чой Ин Хьюкд ялагдаж мөнгөн медаль хүртлээ. 66кг жинд Д.Төмөрхүлэг ОХУ-ын шилдэг жүдоч Алим Гадановтой барилдаж вазари үнэлгээгээр ялагдаж мөнгөн медаль хүртжээ. Эмэгтэйчүүдийн 57 кг жинд Д.Сумъяа хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын бөх Заблудинад вазари, юүко үнэлгээгээр ялагдснаар шагналт тавдугаар байрт орлоо. Манай баг тамирчдын бүрэлдхүүнд МУГТ Олимпийн аварга Н.Түвшинбаяр хүнд жинд хүч үзэх гэж байгаа билээ. Одоогоор багийн дүнгээр манай улс гуравт бичигдсэн амжиллттай явж байна.

Баг тамирчдын бүрэлдхүүн:

60кг-д Г.Хэрлэн, Д.Баярмагнай

 

66кг-д Д.Төмөрхүлэг, Б.Хишигбаяр

 

81кг-д Г.Түвшинжаргал

 

90кг-д Б.Жанчивдорж,

 

100кг Н.Түвшинбаяр

 

100кг-д П.Бүрэнтөгс зодоглоно.

 

Эмэгтэйчүүд:

 

57кг-д Д.Сумъяа

 

70кг-д Ц.Цэрэнханд Б.Хулан,

78кг-д Б.Мөнхтуяа

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …