Өнөөдөр Поп дива С.Нарангийн “MY VOICE-II” тоглолт Соёлын төв өргөөнд эгшиглэнэ

Монголын рок попын тайзыг өөрийн дуу хоолойгоороо хөглөдөг дуучин бол поп дива С.Наран. Тэрээр дөрвөн жилийн өмнө “MY VOICE” хэмээх анхны бие даасан тоглолтоо хийж байсан билээ. Байнга өмд, цамц, нүдний шилээр гангардаг байсан тэрээр энэхүү тоглолтон дээрээ өөртөө зохиосон даашинз өмсөн гарч ирсэн нь үзэгчдэд гэнэтийн бэлэг болж байсан удаатай. Тэгвэл поп дива дуучин бүсгүй өнөөдөр “Соёлын төв өргөөн”-д 19:00 цагаас ганцхан удаа өөрийн дуу хоолойны үргэлжлэл болгон      “MY VOICE-II” бие даасан тоглолтоо хийх гэж байна.

   Тоглолтонд ДБЭТ-ын дуучин МУГЖ Ө.Уянга, Хурд хамтлагийн дуучин Д.Отгонбаяр, морин хуурийн чуулга оролцох аж. Мөн энэхүү тоглолтонд түүний хоолойгоор бүтээгдсэн хит дуунууд эгшиглэх юм байна. “MY VOICE-II” тоглолтын тасалбарын хувьд партерт үзвэл 50 мянган төгрөг, бельэтажнаас үзэхийг хүсвэл 45 мянган төгрөгний үнэтэй байх юм.  Тасалбарыг СТӨ-ий касаар болон 1109, 1617 үнэгүй хүргэх юм.

   Дашрамд дурьдахад тасалбарын хувьд соронзон буюу  маш сонирхолтойгоор хийгдсэн бөгөөд та тоглолтоо үзчихээд өөрийн гэртээ ч юмуу, машиндаа ч юмуу ер нь хүссэн газраа наачаад хадгалаад явж болох гэнэ. Мөн тэрхүү соронзон билет нь дээрээ өөрийн гарын үсгээ зуран хэвлүүлсэн байгаа гэнэ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …