ГССҮТ-ийн дарга Ц.Энхбаярыг ажлаас нь чөлөөлнө

hГэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргаар өнгөрсөн наймдугаар сард томилогдсон  Ц.Энхбаярыг хууль бусаар тус албан тушаалд томилогдсон хэмээн эмнэлгийн 180 гаруй эмч,  ажилчид халагдах өргөдлөө өгөөд байсан билээ.

Тэгвэл эл асуудлыг шийдвэрлэхээр өчигдөр Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурал ГССҮТ-д орой хүртэл явагдаж Ц.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг нь цуцлах шийдвэр гаргасан байна. Гэхдээ тус эмнэлгийн шинэ даргыг томилох хүртэл Ц.Энхбаяр нь даргын албыг үргэлжлүүлэн түр хаших юм.

Багагүй хугацаанд маргаан дагуулж, эмнэлгийн хэвийн үйл ажиллагаа доголдоход хүргээд байсан эл асуудал ийнхүү намжиж  эмч нар эмнэлгийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах нь байна.

Дашрамд дурьдахад, Ц.Энхбаяр нь ГССҮТ-ийн даргыг томилох сонгон шалгаруулалтанд оролцох болно гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …