Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн тусгай далбаа

dalbaa Олон улсын хүүхдийн өдөр тусгай далбаатай. Өсч хөгжих, үр шимээ өгөх, шинэлэг байдлын бэлгэдэл болсон ногоон өнгийн дэвсгэр дээр дэлхийн бөмбөрцгийг тойрсон улаан, шар, цэнхэр, цагаан, хар хүний дүрстэй аж. Эдгээр хүний дүрс нь олон янзын хэв маяг, тэвчээртэй байдлыг бэлгэддэг. Голд нь байрлуулсан дэлхийн бөмбөрцгийн зураг нь хүн төрөлхтний нэгэн гэр гэсэн утгатай.

Сонирхолтой нь энэхүү баярыг социалист хөгжлийн зам сонгосон орнууд маш их тэмдэглэдэг байжээ. ЗХУ задраагүй байхад дунд сургуулиудын хичээл зургаадугаар сарын 1-нээс амардаг байв. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдийн эрхийн талаар мэтгэлцээн явуулж, хүүхдийн кино, нэвтрүүлэг телевизээр цацаж, тэдэнд зориулсан спортын тэмцээн уралдаан зохиодог байлаа.

эх сурвалж: өглөөний сонин

Санал болгох мэдээ

“Эрдэнэс таван толгой” компанийн нэг адил төрийн өмчит компаниудын хувьцааг иргэдэд  ноогдол ашиг болгон хүртээх боломжтой

Өнөөдөр бид зөвхөн “Эрдэнэс таван толгой” компаний иргэнд эзэмшүүлсэн 1072 хувьцааны тухай ярьж байна. Цаашдаа …