МАН-ын генсекээр Ж.Мөнхбат сонгогдов

inmoipmnpioӨчигдөр МАН-ын Бага хурал хуралдаж, намын Ерөнхий нарийн бичгийн даргаараа “Монголын Үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбатыг сонгожээ.

Түүнийг Бага хурлын 310 гишүүний нийт 55 хувийн саналаар генсек болгосон байна. МАН-ын шинэ дарга М.Энхболд МАН-ын нарийн бичгийн даргад Ж.Сүхбаатар, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат нарыг нэр дэвшүүлсэн бөгөөд нэр дэвшигчид өөрсдийн талаарх танилцуулга хийсний дараа Бага хурлын гишүүдээс санал хураажээ.

Ж.Мөнхбат нь МАН-ын залуу гишүүдийн хүчтэй дуу хоолой болж, нам доторхи болохгүй зүйлсийг хүчтэй эсэргүүцэж, шинэчлэл хийхийг эрмэлздэг нэгэн билээ.

Ж.Манхбат гэж хэн бэ? Товч намтар

Яруу найрагч, “Монголын Үнэн” сонины ерөнхий эрхлэгч, МАН-ын генсек Ж.Мөнхбат нь 1979 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын II төрөхөд төрсөн, морь жилтэй. Батцэнгэл сумын уугуул.

Боловсрол:
1995 онд Архангай аймгийн Тунгалагтамир хоршооллын найман жилийн II дунд сургууль,
1997 онд Архангай аймгийн 10 жилийн “Авъяас хөгжүүлэх тусгай сургалттай цогцолбор” сургууль,
2002 онд МУИС-ийн Улстөр судлалын анги төгссөн. Улстөр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй.
2008 онд АНУ-ын Жоржтауны их сургуулийн англи хэлний бэлтгэл ангид суралцсан.

Ажил эрхлэлт:
2002-2003 онд УИХ-ын даргын Ажлын албанд зохион байгуулагч, 2003-2004 онд УИХ-ын даргын шадар туслах,
2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт,
2005-2007 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /МАСЗХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
2008-2010 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч,
2010-2011 онд МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Улстөрийн бодлогын байнгын хорооны дэд дарга,
2011 оны зургадугаар сараас Монгол Ардын Намын төв хэвлэл “Монголын Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …