Сүүлийн жилүүдэд дэлхий ертөнцөд түргэн хоолонд сонирхолтой болох явдал бүх нийтийг хамарч байгаа. Харин энэхүү түргэн хоолонд сонирхолтой улсын жагсаалтаар Энэтхэг улс нэгдүгээр байранд явдаг ажээ.
Гэтэл бидний идэх дуртай түргэн хоол нь бидний хамгийнүнэтэй эрүүл мэнд гэдэг зүйлд ихээхэн сөргөөр нөөлөлдөг байх юм. Жишээ нь : Британий эрдэмтэд шарсан төмс болон чипс нь хүний оюун ухааны сэтгэн бодох төвшинг бууруулж, хавдар үүсгэхийг өдөөдөг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Мөн хүүхдүүдийн сургуульд суралцах амжилт нь ч буурдаг гэсэн судалгаа гарсан байна. Харин энэхүү судалгааны хариутай Оросын эмч нар ч санаа нэгтэй байгаа юм. Учир нь хүүхдийн ургуулан бодох чадварт акриломид гэж бодис хөнөөлт нөлөө үзүүлдэг байна. Тэр нь халах үйл явцад, тодруулан хэлбэл цардуул агуулсан бүтээгдэхүүнийг шарахад ялгардаг. Тийм хортой хавдар үүсгэх аюултай нэгдлүүд шоколад, гурилан бүтээгдэхүүн, кофед агуулагддаг юм. Гэвч хамгийн аюултай нь төмсөн бүтээгдэхүүн бөгөөд хагас грамм чипси эсвэл 1 грамм шарсан төмс гэхэд л эрүүл мэндэд аюултай акриломидын дозыг агуулдаг байна.
Энэ бодис асар олон сөрөг чанартай. Түүний үйлдэл хорт хавдар өвчний хөгжих шалтаг болоод зогсохгүй үргүй болж, эд эсэд генийн мутаци явагддаг байна. Акриломид төв мэдрэлийн системийг бусниулдаг нь уураг тархины үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг гэж хоолны эмч Анна Петрина яриад:
«Байнга түргэн хоол иддэг хүний уураг тархины шийдвэр гаргах, оюун ухааны чадвар, өөрийгөө эзэмдэх, сэтгэл санааны үйл хөдлөлийг хариуцдаг өмнө хэсэг зузаарсан байдаг нь тогтоогджээ гэж тайлбарласан юм».
Энэ нь сурагчдын хувьд онцгой аюултай юм. Оросын эмч нар 3 хүртэл насны хүүхдэд ийм бүтээгдэхүүнийг ердөө ч өгч болохгүй гэж үздэг. Өсч буй организмд акриломидын үзүүлэх нөлөө дахин сэргэшгүй юм.
Гэвч бүх зүйлд төмсийг буруутгаж болохгүй. Зөв бэлтгэх, тухайлбал, чанах эсвэл битүү жигнэхэд акриломид үүсдэггүй байна. Гэрийн нөхцөлд шарах нь үйлдвэрлэлийн аргатай харьцуулбал бараг аюулгүй гэж хүнсний үйлдвэрлэлийн Москвагийн хүрээлэнгийн ШУ-ны ажилтан Роман Романенков өгүүлээд:
«Гэрийн нөхцөлд бид байнга тосоо сольдог учир үйлдвэрийн аргаас хамаагүй бага канцероген үүсдэг. Харин үйлдвэрлэлийн нөхцөлд нэг тосоо нилээд хэдэн удаа хэрэглэдэг юм гэж дурьджээ».
Ийнхүү Дэлхий нийтийн судалгааны мэдээ нэг зүйлийн тухай гэрчилж байгаа юм. Сүүлийн 100 жилд дэлхийн хүн амын IQ-ийн төвшин 14 заалтаар буурчээ. Харин «ухаан муутай» гэсэн онош 15 насаар залуужсан байна.