Тольны нууц

essays_the-mirror-slave-dialectic-383x476Өнгөрсөн зууны 80-аад онд Сицилийн нэгэн оршин суугч эр алуурчин гэх муу нэрийг рүртсэн гэдэг. Хүмүүс түүнийг хармагцаа ээлжит хохирогч нь болохгүйн тулд гудамжны харанхуй булан руу аль болох хурдан нуугддаг байжээ. Гэвч хэн ч түүнийг хариуцлагад татаж, ял тулгасангүй. Учир нь тэрээр хүмүүсийг онцгой өвөрмөц аргаар буюу нүднийхээ харцаар хөнөөчихдөг байсан тул түүнийг хариуцлагад татах ямар ч боломжгүй байжээ. Харин мань алуурчин зохих шийтгэлээ хүлээжээ. Тэрбээр нэг удаа дэлгүүрийн лангуун дэргэдэх толинд өөрийгөө удтал харан зогсчээ. Чухамхүү энэ тохио л түүний цаг бус үхлийн шалтгаан болсон байна. Юу гэсэн үг вэ. Өөрийн харцнаас болж үхсэн хэрэг үү? Гэсэн хачин асуулт эндээс урган гарна. Итгэхэд ч бэрх ийм жишээ баримт цөөнгүй. Үзмэрч төлөгч болон экстрасенсүүд толинд олонтаа харахыг цээрлэдэг. Яагаад тэр вэ? “Толины тусгал дахь нүдний харцнаас ойсон цацрагууд тэдгээрийг илгээгчийн бие махбодид хараар нөлөөлнө хэмээн нотолж байсан” Германы эрдэмтэн Карл Ренбахын зөв юм болов уу? Мөн толины тусгал харагдахуйц бодит зүйлийг төдийгүй үл үзэгдэх аюул эрчим хүчийг ч ойлгодог гэж үзэх боллоо.

Толины энэ гайхалтай чанарыг дорно дахинд эртнээс ашиглаж эхэлжээ. Праны маш хүчтэй урсгалууд хүмүүсийн эрчим хүчинд шахалт үзүүлснээр бие махбодид нь муугаар нөлөөлж, өвчин үүсгэж ч болно гэж энд үздэг. “Эрчим хүчний ийм урсгал”-ын эсрэг толийг өргөнөөр ашигладаг байна.

Жиш нь, хэрэв эрчим хүч айл гэрт хаалга юмуу цонхоор орж ирнэ гэж үзвэл тухайн газруудад толийг гадагш харуулан тавихыг зөвлөдөг гэнэ. Манайх шинэ тавилга худалдаж авлаа. Гэтэл ээж маань унтлагын өрөөний толийг авахгүй бол өвчин эмгэг салахгүй гэж үглэх юм. Үүнд итгэж болох уу? хэмээн нэгэн уншигч асуужээ.

Энэ үг ортой ч байж магадгүй юм. Толь нь доод астрал хэмээх нэрлэгддэг аюултай эрчим хүчийг ойлгодог гэж ярилцдаг. Хэрэв толь орруу харсан ахул шөнийн цагаар унтаж буй хүн рүү муу туяа цацах болно. Иймд толио өөр газар байрлуулах аргагүй бол шөнө ямар нэг зүйлээр хучихад илүүдэхгүй гэсэн заншил олон улс үндэстэнд байдаг.

Унтаж буй хүмүүсийг хамгаалах өөр арга ч байдаг аж. Эртний хятадад ор хөшиг юмуу түүний ойролцоо жижиг дугуй толь өлгөдөг байсан муу сүнсүүд тэрхүү толинд өөрийгөө харчихаад хулжин одно гэсэн утга санаа агуулдаг байна. Үүнээс гадна толины тусламжтайгаар “муу” төдийгүй “сайн” эрчим хүчийг ч тусган ойлгож болдог гэнэ. Тухайлахад хэвтэрт ороод гарч чадахгүй байвал толь өвчтөний гадаад эрчим хүчээр хангаад зогсохгүй тааруу ажилгаатай эрхтнийг анагаахад ч тусалдаг байна. Үүний тулд толио шинэ эрчим хүч агуулсан тэнгэр, ой мод зэрэгт 45 хэмийн булантай байрлуулах нь зүйтэй гэнэ.

“Толиор дамжуулаад өөрийнхөө энергээр өөрийгөө цэнэглэн эмчилж болно гэцгээх юм. Энэ үнэн үү?” гэсэн асуулт ч байн Сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаагаар ийм зүйл бол боломжтой гэж үзэх болжээ. Гэхдээ энэ нь бас тоглоом биш толь ашиглаж алганыхаа эрчим хүчийг дуудах бага хэрэг. Хамгийн гол нь тольтойгоо харьцах зайлшгүй зайг л тун нарийн мэдрэх нь чухал.

Толь арай ойр эсвэл хол байвал бидний эрчим хүчийг үр ашиггүй сорохоос өөр нөлөөгүй гэнэ. “Бүсгүйчүүд илүү их тольддог болохоор эрэгтэйчүүдээс эрт хөгширдөг гэж үнэн үү? Ийм асуулт ч байна. Тун магадгүй. Учир нь тольноос ойсон бидний эрчим хүч эргээд тэжээх бус, харин хамгаалалтын бүрхүүлийг маань “иддэг” байж ч болох юм.

Өөрөөр хэлвэл толь хүний эрчим хүчийг сордог гэсэн үг. Иймд их тольдохын хирээр өнгө чалхаа төдий чинээ алдарах магадлал өндөр. Тольтой тун болгоомжтой харьцдаг оросууд “энэхүү шуламын бэлэг” нь өөрөө муугийн үйлээр халдварлаад зогсохгүй түүнийгээ бусдад халдаадаг хэмэн цээрлэдэг байж.

Догшин Иван өөрийн хатан Мария Нагоягийн толийг зөвхөн сохор дархчуудаар бүтээлгэсэн нь тэрхүү толиор дамжин хараал хүрч магад гэж болгоомжилсных аж. Мөн бүсгүйчүүдийг жирэмсэн юмуу сарын тэмдэг ирсэн үе, төрсний дараах хэсэг хугацаанд тольдохыг эрс хориглодог слявян уламжлал ч байдаг.

Германд жирэмслэлтийн сүүлийг сард гэр орныхоо бүх толийг хурааж авдаг ажээ. Энэ бүхнээс гадна толь өөртөө туссан энергийг ойлгодог төдийгүй хэсэгчлэн шингээж авдаг нөхөн тусдаг гэж болно. Өөрөөр хэлвэл толины шингээж авсан мэдээлэл хэзээ нэгтээ бидний ухамсарт эргээд нөлөөлдөг гэсэн үг. Тун зохисгүй болсон царай зүсээ янзлахаар тольддог оо сана даа.

Үс, толгой царай зүс өрөвгөр, хувцас хунар үрчгэр байдаг биз. Сэтгэл санаа тун хэцүү болсон хүн тольноос санаа алдан холддог шүү дээ. Гэтэл таны сэтгэлийн таагүй бүхнийг толь хуулж үлдчихээд хожим тэр бүхнээ “хуваалцдаг” гээд бодогтун. Иймд та сэтгэл зүйн гоо сайхны мэргэжилтнүүдийн зөвлөснөөр толины өмнө өөрийгөө буруутгахын хэрэггүй ээ. Хэдий сэтгэл тааруу байлаа ч заавал ч үгүй инээмсэглээд холдогтун.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Манай дэлхийн хамгийн их энергитэй хийгээд амар тайван зарим газар

Пирамид, Египет  Сахлын хутгыг ирлэх шаардлагагүйгээр өөрөө ир ордог тийм их энергитэй газар гэж Египетийн …