Аргын тоололын 11-р сарын 3-ны ням гараг, билгийн тоололын намрын адаг хар нохой сарын битүүний 30-ны адьяа гараг, 4 ногоон мэнгэтэй, шороо хөлөлтэй, хүчин төгсөхүйн барилдлагатай харагчин тахиа өдөр.Өдрийн наран 8:01 цагаас мандаж, 17:50 цагт жаргана. Эл өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй гэж дорнын зурхайд өгүүлжээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
