Хоолны жор: Үхрийн махан стейк

steak_diane_and_mushroomsОрц: 
  • – 250 гр үхрийн мах /хоёр хэсэг давтсан мах/
  • – цайны халбага нунтаг чинжүү
  • – хагас аяга цөцгий
  • – гич
  • – хоолны халбага дарс
  • – нэг хоолны халбага ногоон сонгино
  • – давс.
Хийх арга: Үхрийн махаа давс болон нунтаг чинжүүгээр амталж өгнө. Хайруулын тавгаа халааж, амталсан махаа 13-15 минут орчим шарна. Жижиг саванд цөцгий, гич болон дарс зэргийг холино.

Халсан хайруулын тавгандаа хийн 1-2 минут бор өнгөтэй болтол нь зөөлхөн хутгана. Давсаар амталж өгөн сүмсээ бэлэн болгоно. Амталж шарсан махан дээрээ бэлтгэсэн сүмсээ түрхэж, хэрчсэн ногоон сонгиноор хачир болгон цацаж өгнө.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …