Гэр ахуйн нөхцөлд харшлаас хэрхэн сэргийлэх вэ?

харшил-56-300x204Харшлын өвчин нь биднийг унаа машинд ч, ургамал цэцэг дэлгэрсэн хээр хөдөөд ч, унтлагын өрөөний ор хөнжилд ч нэрвэж болдог байна. Энэ өвчин гэнэт бий болоод гэнэт алга болно. Гэхдээ ихэвчлэн хавар зуны цагт буюу мод гөлөглөх үеэр үүсээд насан турш салахгүй дагалдаж, ялих шалихгүй юмнаас байн байн үгдэрч хүндэрч зовоодог. Одоо үед хоёр айл тутмын нэгэнд хамрын ханиад юм уу арьс улайж загатнуулахаас эхлээд амьсгаа боох шахсан багтраа юм уу нус нулимс гоожуулах хэцүү бэрх харшилтай хүмүүс хоёрын зэрэп тааралддаг нь ёс шахам болчихжээ.

Үүнийг гайхахын ч хэрэг алга. Албан ёсны мэдээнээс үзвэл барууны орнуудын хот суурин газрын дөнгөж 15 хувь нь ариун цэврийн шаардлага хангасан агаараар амьсгалж байгаа гэнэ.  Эмч нар ч гэсэн харшил үүсгэдэггүй бодисыг тоочин нэрлэх нь амархан боллоо гэлцэж байна. Энэ байтугай зарим төрлийн эм тангаас ч харшил үүсэх болжээ.

Өнөөдөр олон арван шахмал, усан эм, тоосруулагчийг элдэв бусаар сурталчилсан  гоё сайхан үгэнд хууртахгүй байж, янз бүрийн хүчтэй эмд болгоомжтой хандах нь зүйтэй юм.

Маш олон хүн ванны өрөөнд бий болсон хөгц юм уу, ваартай цэцгээсээ болж харшилд өртөж байна. Түүнчлэн энэ өвчин шууд ба шууд бус утгаараа ор хөнжилтэй ч  холбогдоно. Нүдэнд үл үзэгдэх хумхын тоосонд байдаг хачиг харшил үүсгэнэ. Одоо хэрэглэгдэж байгаа бүх эм нь  элдэв харшлын үр урхагийг хөнгөвчилж байгаа болохоос  бүрэн дүүрэн эдгэтэд эмчилж  чадахгүй байна. Гэхдээ эрдэмтэд ойрын 15-20 жилд  багтаан харшлыг бүрэн зохицуулж, эдгээж чадахуйц эм эмчилгээг бүтээнэ гэдэгтээ итгэлтэй ажиллаж байна.

Харшлаас сэргийлэх зөвлөгөө:

– Агаар цэвэршүүлэгч  гэртээ авч   тавих  нь   элдэв  мөөгөнцрөөс  гэр бүлийн гишүүдийг хамгаална.

– Хачгаас үүсэх  харшлын үед дэрний уут юм уу зузаан дэвсгэрээ  битүү бүрээстэй болговол зохино.

– Цонхонд нил юм уу шимтэглэй цэцэг тарих хэрэггүй. Эдгээр цэцгийг дагаж мөөгөнцөр бий болдог.

– Хачиг мэтээс ангижръя гэвэл ширэн юм уу, пластик бүрээстэй сандал авсан нь дээр. Ер нь модон юм уу пластик эдлэл дээр  дээ.

– Ванныхаа өрөөнд хөшиг татахдаа урьдаар давстай усанд сайтар дэвтээвэл мөөгөнцөр үржихээс хамгаална.

– Хааяадаа ванныхаа өрөөний гэрлийг асааж байвал сайн. Учир нь гэрэлтэй газар хөгц тогтдоггүй юм.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …