Элчин сайд Б.Чулуунхүү Австрали Улсад Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Жон Лантриг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзан “Монгол Улсын Соёлын элч”-ийн гэрчилгээг гардуулав.
Соёлын элч нь Монголын түүх, соёл, урлагийг гадаад оронд танилцуулах, шинжлэх ухаан, спорт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажил хэрэгч хүмүүс болон иргэд хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
Жон Лантри нь Австрали Улсаас Монгол Улсад суусан анхны суурин Элчин сайдаар 2015 оны 12 дугаар сараас 2019 оны 1 дүгээр сар хүртэл ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан.