Бурхан Халдуныг Үндэсний бахархалт хайрхнаар зарлалаа

DSC02910-002Төрийн тахилгат Бурхан Халдуныг Үндэсний бахархалт хайрхнаар олон нийтэд зарлан тунхаглахаар шийдвэрлэлээ.

Бурхан халдуныг Хиад боржигны өвөг Бодончарын үеэс тахиж, Чингис хааны үед Монголын Их эзэнт гүрний сүлд уул болгон тайж байжээ. Бурхан халдун, Гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуултугай хэмээн онголон дархалж, хаадын шарилын орд бүхий ихсийн газар “Их хориг” гэж нэрлэж байсан түүх ч бий.

Тахилга тайлгын энэ уламжлал 1920-иод оноос улс төр, үзэл суртлын шалтгаанаар хэсэг зуур тасалдсан ч нутгийн иргэд нууцаар хийж, уламжлалыг алдагдуулалгүй хадгалан авч үлдсэн байдаг. Улс төр, соёлын хүрээнд шинэчлэл хийгдсэн 1990 оноос тахилга тайлгын уламжлал эргэн сэргэсэн юм.

Өнгөрсөн жилээс Их эзэн Чингис хааны төрсөн өдрийг жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн нэгний өдөр тэмдэглэж байх болсонтой холбогдуулан Монгол Улс, Их хааны түүхтэй салшгүй холбоотой Бурхан Халдуныг Үндэсний бахархалт хайрхнаар зарлан тунхаглах нь монголчуудын түүх, соёлоороо бахархах, хайрлан хүндлэхэд чухал хувь нэмэр үзүүлнэ гэж үзэн энэ шийдвэрийг гаргасан байна.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …