Махны үнэ 0,3-2,2 хувиар буурчээ

Үндэсний статистикийн хорооноос мэдээллэж буйгаар 2013 оны 10-р сарын 30-ны байдлаар өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 10.4 хувь, үхрийн ястай махны үнэ 8.6 хувь, үхрийн цул махны үнэ 5.0 хувь, адууны махны үнэ 2.1 хувь, ямааны махны үнэ 10.5 хувиар буурсан байв.

meat_price_131030
Махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 1.8 хувь, үхрийн ястай махны үнэ 1.0 хувь, үхрийн цул махны үнэ 0.3 хувь, ямааны махны үнэ 2.2 хувиар буурч, адууны махны үнэ өөрчлөлтгүй байлаа.
2013 оны 10-р сарын 30-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 6748 төгрөг, хонины цул мах 7246 төгрөг, үхрийн /ястай/ мах 7748 төгрөг, үхрийн цул мах 9446 төгрөг, ямааны мах 5450 төгрөг, адууны мах 6186 төгрөгийн үнэтэй байв.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …