100 буудалт даамын өсвөрийн ДАШТ-аас Г.Дүүрэнбилэг мөнгөн медаль хүртжээ

10-р сарын 26-аас 11-р сарын 3-ы өдрүүдэд Беларус улсын Орша хотод болсон 100 буудалт даамын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд охидын 8-10 насны ангилалд манай тамирчин Г.Дүүрэнбилэг охин мөнгөн медаль хүртжээ.



8-10 насны охидын ангилалд 11 орны 22 тамирчин оролцож, есөн тойрог тоглосноос Г.Дүүрэнбилэг 12 оноогоор мөнгөн медаль хүртжээ. Харин алтан медалийг ОХУ-ын Ольга Балукова, хүрэл медалийг Казахстаны Алима Кассим нар хүртсэн байна.

Сонирхуулахад, 8-10, 11-13 насны хоёр ангилалд болж өндөрлөсөн тус тэмцээнд дасгажуулагч Н.Мөнхбаатар, Р.Нармандахын удирдлагад арван хүүхэд оролцсон байна. Охидын 8-10 насанд Б.Өнөржаргал 20-р байр эзэлсэн бол 8-10 насны хөвгүүдийн ангилалд С.Мөнх-Оргил VI байр, Л.Билэгсайхан XVI, Б.Энхрийлэн XXIII байрт шалгарчээ.

11-13 насны охидын ангилалд Г.Хэрлэнмөрөн VIII, Б.Цолмонтуяа XVI, Т.Ганчимэг XX байр, хөвгүүдийн ангилалд (30 хүүхэд) М.Шийрэвжамц XIII, Б.Гантогтох XXVI байрт тус тус шалгарсан байна.

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …