Долоодугаар сарын 15-нд буюу өчигдөр Олон улсын олимпын хорооны дарга Томас Бах мэдээлэл хийсэн байна. Тэрбээр ” 2021 оны Долоодугаар сарын 23-наас Наймдугаар сарын 8-ны хооронд зохиогдохоор хойшлогдоод байгаа Токиогийн олимпын наадмыг ОУОХ чадахын хэрээр чармайж, төлөвлөгөөний дагуу зохион байгуулах болно” гэжээ.
Өчигдөр ОУОХ гүйцэтгэгч комисс хуралдаж, хоёр хоногийн дараа болох ОУОХ-ны 136-р бүгд хуралд бэлтгэжээ. Хурлын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр Бах Токиогийн олимпын наадмын ирээдүйн талаар хэлэхдээ “Бид Токиогийн талтай хамтран төлөвлөгөөний дагуу Токиогийн олимпын наадмыг зохион байгуулахаар хичээн зүтгэх болно. Хүмүүсийн аюулгүй байдал болон эрүүл мэндийг баталгаажуулах нь бидний тэргүүн чухал ерөнхий зорилго юм. Бид нэг талаар тамирчид, ажилтнууд болон үзэгчдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг баталгаажуулах болно. Үүний зэрэгцээ олимпын үзэл санааг харуулах ёстой” гэжээ.