Хар тамхи оруулж ирэх гээд баригдсан хүүгийн эцэг нь Гаалийн томоохон албан тушаалтан байжээ

32288Өнгөрөгч 10 сарын  30 нд  Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор “Marlboro” тамхины хайрцагт 0.976 грамм АСЕ буюу мөс гэх мансууруулах үйлчилгээтэй бодис оруулж ирэх гэж байсан Монгол Улсын иргэн Б-г Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх  илрүүлжээ. Энэхүү хэргийг үйлдсэн иргэн Б нь БНХАУ-ын Эрээн хотоос уг хар тамхийг тосон авч, Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлэн Улаанбаатар руу хүргэх үүрэгтэй тээвэрлэгч байжээ. Тэрбээр өмнө нь  хар тамхи, мансууруулах бодис зэргийг удаа дараа хилээр тээвэрлэсэн гэдгээ байцаалтын үеэр хүлээжээ.

Хамгийн хачирхалтай нь эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрээр Гаалийн газарт нэлээд дээгүүр албан тушаал эрхэлдэг хүний хүүхэд байжээ. Эцэг нь нь эх орныхоо төлөө зүтгэж байхад хүү нь эцгийнхээ эрх мэдлийг ашиглан хар тамхи зөөвөрлөөд явж байсан аж. Одоо хэргийг ХХЕГ-ын Хилийн тагнуулын  газар, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газар шалгаж байна.

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …