Луис Суарэз 10-р сарын шилдэг тоглогчоор шалгарчээ

imagesЛивэрпүүлийн Уругвай довтлогч Луис Суарэз Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооноос хөгжөөн дэмжигчдийн дунд явуулдаг санал асуулгаар ПЛ-н 10-р сарын шилдэг тоглогчоор шалгарчээ.

Өнгөрсөн сард Ливэрпүүл 3 тоглолт хийж 2 хожиж 1 тэнцсэн бөгөөд Луис Кристал Паласын хаалганд гоолдож, Ньюкаслын хаалганд орсон гоолын дамжуулалт өгснөөс гадна Вэст Бромвичийн хаалганд гайхалтай хэт-трик хийсэн билээ.

Одоогийн байдлаар ПЛ-н мэргэн буучдын жагсаалтыг багийнх нь анд Даниэл Старриж 8 гоолтойгоор хошуучилж, Луис Суарэз 6 гоолтойгоор 3-р байранд жагсаж явна.

Английн мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооноос сар бүр хөгжөөн дэмжигчдийн дундах санал асуулгаар сарын шилдэг тоглогчийг шалгаруулдаг энэхүү нэр хүндтэй шагналыг Луис Суарэз 3 дахь удаагаа хүртэж байгаа юм. Өнгөрсөн жил тэрээр 11 болон 12-р саруудад ПЛ-н сарын шилдэг тоглогчоор шалгарч байлаа.

О.Амарсайхан

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …