ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.
Тэрбээр“Долдугаар сарын 28-нд ХӨСҮТ, Дархан-Уул, ЗӨСҮТ-д 630 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс 628 хүний сорьцод халдвар илрээгүй. Хоёр хүний давтан шинжилгээний сорьцоос коронавирус илэрлээ. Энэ хоёр хүн нь тусгаарлалт, ажиглалтад байсан 50, 14 настай эмэгтэй хүмүүс.
Ингээд Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 291 болж, үүнээс 225 хүнийг эдгэрүүлж дараа, дараагийн шатны эмчилгээнд шилжүүлсэн байна. Эмчилгээнд 66 хүн байгаагаас 62 нь хөнгөн, 4 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өнөөдөр гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ” гэсэн мэдээллийг өглөө.