Б.Батшагай:Иргэд тарвага болон тарваганы тулмыг нийслэл хот руу оруулж ирэхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй

Тарваган тахал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх цаг үеийн асуудлаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай  өнөөдөр /2020.07.30 /мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай “Авто тээврийн товчоодод тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар НМХГ-ын Улсын байцаагч хяналт тавин ажиллаж байна.

Иргэд маань хууль бусаар агнасан тарвага болон тарваганы тулмыг нийслэл хот руу оруулж ирэхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй байна ” гэлээ.

Тэрбээр үргэлжлүүлэн сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

“ Нийслэлийн 150 гаруй хороонд өнгөрсөн жилээс сайжруулсан түлш түлж эхэлсэн бөгөөд энэ жил Баянзүрх дүүргийн 20, Сонгино хайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 гэсэн таван хороог нэмж байна. Тус таван хороонд энэ өвөл түүхий нүүрсийг хэрэглүүлэхгүй байхаар хянаж ажиллана” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …