“Болдоггүй бор өвгөн”-ий зохиолыг зөөлрүүлж өөрчилсөн

bbc78ea67693c0b5big Жил бүрийн зургаадугаар сарын 1-нд хүүхэд багачуудад зориулсан олон тоглолт, хөтөлбөр тавигддаг. Тэдний
тэргүүн эгнээнд зогсох ёстой “Хүүхдийн” гэх тодотголтой Хүүхэлдэйн театрын хамт олон “Болдоггүй бор өвгөн” нэртэй жүжиг тавьж байна. Тус театрын найруулагч М.Ариунтуяатай тоглолтын талаар цөөн хором ярилцлаа.

Хүүхэлдэйн театрын хамт олон эх үрсийн баяраар багачууддаа ямар бэлэг барьж байна вэ?

-Манай театрынхан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж “Болдоггүй бор өвгөн” нэртэй Монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн жүжиг тоглож байна. Жүжиг маань 25-наас ирэх сарын 2-н хүртэл тоглогдоно. Өдөрт хоёр удаа тоглож байгаа. Өдрийн 13:00, 16:00 цагуудаас тус бүр “Болдоггүй бор өвгөн” хүүхэд багачуудын өмнө хөшгөө нээж байгаа.

-“Болдоггүй бор өвгөн” жүжгийг хүүхдүүд хэр хүлээж авч байна вэ. Багачуудад зориулсан жүжгийн зохиол дээр ямар байдлаар ажиллав?

-“Болдоггүй бор өвгөн” жүжгийг мэдэхгүй монгол хүн гэж үгүй. Юун түрүүнд хүүхэлдэйн жүжгийн төрөлд хамааруулж, тайзанд амьдруулсан. Хүүхэлдэйн жүжгийн олон төрөл байдаг. Таягт, сүүдэр, багт хүүхэлдэй зэрэг төрлүүдийг жүжгийнхээ дунд хольж оруулсан.

-Бидний мэдэх дүрсгүй бор өвгөн анхны байдлаараа тавигдах уу. Бага зэрэг өөрчлөлт орсон уу?

-Үлгэрт гардаг бор өвгөн бага зэрэг харгис байдлаар өгүүлэгддэг. Тухайлбал, чонын арьсыг хуулж, чөтгөрийн нүүрийг шалзлах жишээтэй. Энэ нь хүүхэд, багачуудад буруу үлгэр дууриал үзүүлэх, сэтгэлгээг нь өөрчлөх зэрэг үр дагавартай юм шиг санагддаг. Тийм болохоор дээрх үзэгдлүүдийг арай хөгжилтэй байдлаар харуулахыг зорилоо. Тухайлбал, бор өвгөн маань хоёр чононы чихийг мушгиж сунгаад туулайных шиг болгодог хэсгийг оруулж өгсөн. Мөн чөтгөрийн нүүр шалзлах бус өвгөнийг чадах гэж яваад халуун тос идсэнээс гэдэс нь дүүрч, шаар шиг агаарт хөөрдөг гэх зэрэг өөрчлөлт байгаа.

-Үзэгчдийн зүгээс магтаал ирж байгаа юу. Билет борлуулалт хэр байна вэ?

-Үзэгчид ам сайтай байгаа. Хүүхдүүд ч сэтгэл ханамжтай байгаа нь анзаарагдсан. Билетны хувьд ойрын өдрүүдийн тоглолтынх эрт дууссан. Сүүлийн 2, 3-н жилийн турш билет дуусах хандлага их болоод байна.

-Хүүхэлдэйн театрын жүжигчдийн талаар бяцхан танилцуулаач?

-Энэ жүжигт Хүүхэлдэйн театрын бүх уран бүтээлчид оролцон тоглож байгаа. Жүжгийн гол дүр буюу болдоггүй бор өвгөний дүрийг СТА А.Батжаргал ах бүтээж байна.
-Энэ жүжгээс өмнө ямар бүтээл тоглосон бэ. Хүүхэлдэйн театраар өөр сонин хачин юу байна вэ?
-Саяхан бид “Лусын хааны охин” жүжгийнхээ хаалтыг хийлээ. Энэ жүжиг Гэгээн Муза наадмаас дөрвөн төрөлд шагнал хүртсэн. Ер нь манай театр жилдээ гурав юм уу дөрвөн жүжиг тавьдаг. Уран бүтээлийн сан ч арвин байна.
Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …