MN төвд:
11.00 цагт Монгол Улсад цохивор хөгжимчдийг мэргэжлийн сургалтаар бэлтгэж эхэлсний 50 жилийн ойд зориулж ХБК-ийн Цохивор хөгжмийн тэнхимээс мэдээлэл хийнэ.
11.30 цагт Монголын дотоод аудиторуудын институтээс “Төсвийн ерөнхийлөн захирагч нар албан тушаалаа өгөхөд ойрхон байна” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт Хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалын “Хар хархан харц” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.
12.30 цагт “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас төлбөрт үйлчилгээний талаар мэдээлэл хийнэ.
Бусад:
11.00 цагаас Алтайн Хөгжил” ТББ-аас “Их говийн тэмээний баяр-2013” Говь-Алтайн тэмээчдийн VIII их наадмын тухай МҮОНРТелевизийн Олон нийтийн мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14.00 цагаас Монголын үйлдвэржилт хөгжлийн төвийн захирал Р.Батгэрэл тус төвөөс авч хэрэгжүүлж буй ажлууд болон “Боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гадаадаас импортын зээлээр оруулж ирэх бололцоо” сэдвээр Ардчиллын ордны 1 давхарын хурлын танхимд хүнсний үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт, ярилцлага хийнэ.
14:00 цагаас Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд ШИНЭЧИЛЖ ШИЙДЬЕ-222 хэлэлцүүлэг “Аймгийн төв бүрийг хот болгоё” сэдвийн хүрээнд болно. Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон аймгуудын Засаг дарга нар, албаны бусад хүмүүс оролцоно.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
