“Увертюра” хамтлагийн “…ТӨГСГӨЛГҮЙ – ЭХЛЭЛ…” үргэлжилнэ

   Монголын дууны урлагийн энэ цаг үеийн өнгийг тодорхойлогч, монгол поп опера урсгалыг үндэслэгч “Увертюра” хамтлаг анхны бие даасан  “…ТӨГСГӨЛГҮЙ – ЭХЛЭЛ…”  тоглолтоо аравдугаар сарын 23, 24-нд УДЭТ-ын тайзнаа толилуулж өөрсдийн дуу хоолой, онгод мэдрэмж, авъяас билгийн эхлэлийг өөрсдийн үнэнч үзэгч, сонсогчиддоо хүргэсэн билээ.

   Тэд үнэхээр азын дөрвөн бэрх эвлэлдэн буух шиг тайзнаа эвлэлдэн тоглогдож чадсан. Тэгвэл энэхүү тоглолт бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ сарын 20-нд “UB palace”-ийн концертын их танхимын тайзнаа үзэгчдийн хүсэлтээр дахин амилахаар болжээ.

    Энэхүү тоглолт нь “Анир” студийн 10 жилийн ой давхцаж байгаа бөгөөд энэ хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог. Өмнөх тоглолтын тасалбар Белтаж-2 20.000,  Белтаж-1 40.000, Партер 60.000-100.000 төгрөгний үнэтэй худалдаалагдсан бол энэ удаагийн тоглолт үзэгчдийн хүсэлтээр тоглогдож буй тул тасалбарын үнэ хямд байх аж.

index

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …