“Урлагийн байгууллагуудын нэгдсэн үзэсгэлэн” өнөөдөр нээгдэнэ

imagesСоёл, урлагийг хөгжүүлэх сангаас зохион байгуулж буй “Урлагийн байгууллагуудын нэгдсэн үзэсгэлэн” өнөөдөр Уран зургийн галерейд нээгдэнэ.

Үзэсгэлэнд Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга, Улсын филармони болон Хүүхдийн номын ордон, “Хадгаа” цирк зэрэг Соёл, урлагийг хөгжүүлэх сантай хамтран ажилласан 30 гаруй байгууллага оролцох юм байна. Мөн үзэсгэлэнд оролцогчид зураг, кино, видео төрлийн бүтээл дэлгэх бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголын түүх, ёс заншил, урлаг соёлд дэмжлэг үзүүлсэн ажлуудаа тайлагнах ажээ.

Соёл, урлаг хөгжүүлэх сангийн танилцуулга

Соёл, урлаг хөгжүүлэх сан нь  Монгол Улсын Засгийн газрын 1997 он 5-р сарын  25-ны өдрийн 40-р тогтоолоор анх байгуулж, сангийн дүрэм баталсан.

Соёл, урлаг хөгжүүлэх сан нь Монголын ард түмний үндэсний соёл, урлагийг хөгжүүлэх, дэлхийн сонгодог болон эх орны урлагийн бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгох, Монголын ард түмний түүх, соёлын өв, хосгүй дурсгалт зүйлийг сэргээн засварлаж хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оршино.

Тус сан нь Монгол улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу дор дурдсан арга хэмжээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх  үндсэн зорилготой. Үүнд:

-Соёлын өв,түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, сурталчлах,

-Төсвийн хөрөнгөөр бүтээх уран сайхны болон баритат кино, үндэсний уламжлалт болон сонгодог урлагийн бүтээл туурвих,

-Урлаг, утга, зохиолын шинэ уран бүтээл туурвих, нийтийн хүртээл болгох төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх,

-Төсвийн хөрөнгөөр бүтээх уран сайхны  болон баримтат кино, үндэсний уламжлалт  бөгөөд сонгодог урлагийн бүтээл туурвих,

-Соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйл, үндэсний соёл, урлагийг гадаадад болон өөрийн оронд сурталчилсан кино, дуу авианы бичлэг хийх, ном хэвлүүлэх, соёл, урлагийн мэргэжлийн сонин , сэтгүүл гаргахад дэмжлэг үзүүлэх,

-Соёл, урлагийн тоглолт хийх, түүх соёлын дурсгалт зүйл, уран бүтээлийн үзэсгэлэн гадаадад болон өөрийн оронд зохион байгуулах,

-Хүүхдийн уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох уран бүтээл туурвих, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах,

-Соёл, урлагийн байгууллагад онцгой шаардлагатай техник хэрэгслэл,тоног төхөөрөмж, материал  худалдан авах,

-Соёл,урлагийн ажилтан, уран бүтээлчдийн мэргэжил дээшлүүлэх сургалт, семинар  зохион байгуулах, тэдгээрийг гадаад, дотоодод зохиогдох соёл, урлагийн арга хэмжээнд оролцуулах,

-Хөгжмийн том хэмжээний болон  дүрслэх урлаг, кино, ном хэвлэлийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах,

-Олон улсын хэмжээний соёл, урлагийн наадам, тэмцээн, үзэсгэлэн, номын яармагт оролцож  онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдийг шагнаж урамшуулах,

-Үндэсний соёл, урлагийг хөгжүүлэх, соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалахад хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг алдаршуулах зэрэг болно.

index

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …