Корона вирусийн цар тахлын улмаас дэлхий дахин соёл урлаг, энтертайнмент салбараа хаяхад хүргээд байна. Ялангуяа энэ нь Disney кино компанийн хувьд маш хүнд сорилт болж байгаа бөгөөд энэ оны 3 дугаар сард нээлтээ хийх байсан МУЛАН кино нээлтээ хойшлуулж энэ үйл явдалд дасан зохицохоос өөр аргагүйд хүргэсэн. МУЛАН уран сайхны киног 3 дугаар сарын 27-нд нээхээр товлож байсан ч цар тахлаас болж товлосон хугацааг 7 дугаар сарын 24-нд, дараа нь 8 дугаар сарын 21-нд болгож хойшлуулаад байсан.
Саяхан МУЛАН киноны хөрөнгө оруулагчид хуралдаж нэгэн шийдвэр гаргасан нь тус киног Дисней компанийн Disney Plus streaming нэмэлт үйлчилгээгээр төлбөртэй цацах тухай байлаа. Уг шийдвэрийн дагуу 9 дүгээр сарын 4-нд МУЛАН Disney Plus-аар цацагдана. Ингэхдээ мэдээж төрбөрийн асуудал яригдана. Захиалагчид киног түрээслэхийн тулд 29.99 доллар төлнө. Дисней Plus үйлчилгээ нэвтрээгүй улс орнуудад, түүний дотор Хятад зэрэг оронд тус компани уг киног театруудаар гаргахаар төлөвлөж байна.
“Мулан”-ыг бүтээхэд Дисней компани $200 саяыг зарцуулсан. Тус компани ганцхан энэ бүтээлээ шууд стриминг платформоор үзүүлж, туршилт хийж байгаа гэнэ.
Хэрвээ үр дүн сайн байвал цаашдаа бусад бүтээлүүд болох The New Mutants болон Black Widow кинонуудаа ч мөн кино театргүйгээр нээх талаар бодож байгааг Дисней компанийн гүйцэтгэх захирал Боб Чапек мэдэгджээ.
Кино шүүмжлэгчид АНУ-ын кино театрууд уналтад ороод байна хэмээн үзэж байна. Гэсэн хэдий ч үзэгчид 29.99 доллар төлж киног гэртээ үзэхэд бэлэн үү, боломжтой юу гэдгийг ч мөн судалж байна.
Disney Plus болон бусад streaming үйлчилгээ эрхэлдэг Netflix зэрэг үйлчилгээг хэрэглэгчидэд МУЛАН киноны түрээсийн төлбөр маш өндөр санагдаж байгаа аж.
30 доллар гэдэг нь хоёр, гурван киноны тасалбарын өртөг аж. 2019 онд АНУ-ын хэмжээнд гарч буй киноны тасалбарын дундаж үнэ 9 орчим доллар байгаад 2020 оны эхээр бага зэрэг нэмэгдсэн ч 10 долларт хүрээгүй. Гэхдээ зарим үзэгчдийн хувьд энэ нь боломжийн төлбөр байж болох юм.
Ташрамд дуулгахад, монголын үндэсний морьт харвааны 54 харваачид “Walt Disney”-ийн урилгаар Мулан кинонд тогложээ.
“Мулан” киноны зураг авалт 2018 оны 8 дугаар сараас эхлэн Шинэ Зеланд болон Хятадад хийсэн юм. Киноны гол дүрийн эмэгтэй болох Муланы дүрд Хятадын жүжигчин Лю Ифэй, Жет Ли-Цинь Ши Хуанди хааны дүрд, Гон Ли-хүчирхэг увдист эмийн дүрийг бүтээсэн аж.
Эх сурвалж: VOX.com