2014 ны 2 сараас эхлэн нийслэл дэх авто захуудыг хаана

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд барилгын материалын зах болон техникийн захуудыг нүүлгэн шилжүүлж нэгдсэн цогцолбор барихаар төлөвлөөд байгаа юм.
Энэ дагуу нийслэлийн  Засаг дарга А/980 дугаар захирамж гаргаж, барилгын материалын захуудыг Налайх дүүрэгт 130 га газарт, автомашин техникийн захуудыг  22-ын товчооны орчим 70 га газарт нүүлгэн шилжүүлэхээр боллоо.
Захирамж гарсантай холбогдуулан 22-ын товчооноос техникийн захын төлөвлөлт хийх байршил хүртэл 1,7 км автозам шинээр тавих бөгөөд 2014 оноос ажил эхэлнэ.  Мөн энэ сарын 20-ноос эхлэн зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг нь зогсоох хугацаатай мэдэгдэл хүргүүлж, 2014 оны 2 сарын 20-ноос хойш зориулалтын бус газарт авто худалдаа, үйлчилгээ эрхлэхийг бүрэн хориглох юм.  Харин шинээр барихаар төлөвлөсөн авто худалдааны цогцолборт Монгол Улсын Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …