АНУ-ын залуу дуучин Билли Эйлишийн 2020 оны 7 дугаар сарын 30-нд “Миний ирээдүй” хэмээх клипээ өөрийн албан ёсны YouTube сувгаараа цацаж эхэллээ. 10-аадхан хоногийн өмнө цацагдсан энэхүү клип одоогийн байдлаар 36,113,551 хандалт аваад байна. Дууг продюсер Финнис О’Коннелл хамтран бичсэн аж. Энэ дуу нь хөгжмийн R&B, lo-fi төрөлд хамаарахаар байна.
Энэхүү дууны клип нь богино хэмжээний анимэйшн кино бөгөөд видеог Австралийн найруулагч Эндрю Онорато найруулжээ.
Шүүмжлэгчид уг видеонд Эйлиш харилцаагаа орхиж, ирээдүйнхээ талаар бодож байгаа тухайгаа хөгжмөөрөө дамжуулан хэлж байна гэжээ.