Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын“Metals Mongolia-2013″ чуулга уулзалт болно

MetalsMongolia-2013Хоёр жил тутамд болдог уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын “Metals Mongolia-2013″ хоёр дахь удаагийн чуулга уулзалт 11-р сарын долоо, наймны өдөр “Туушин” зочид буудалд болох гэж байна.

Металлургийн салбарын чиг хандлага, бодлогыг тодорхойлж тодорхой үр дүнгийн төвшинд хэлэлцдэг тус чуулганд 250 гаруй төлөөлөгчид оролцох бөгөөд 16 илтгэгч илтгэл тавих аж. Чуулга уулзалт үндсэн дөрвөн асуудлын талаар хэлэлцэх бөгөөд уул уурхайн салбарын өнөөгийн байдал, чиг хандлага, алт, зэс, хар төмөрлөгийн салбарын талаар үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

Мөн тус чуулга уулзалтаар төр засаг, хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлийн төлөөлөл энэхүү салбарын хөгжил, бодлого, дэд бүтэц, удахгүй хэрэгжүүлэх төсөл, алт, зэс, төмөр зэрэг хөтөлбөрүүдийн үзэл баримтлал, энэхүү салбар улсын эдийн засгийг хэрхэн эргэлтэд оруулах талаар чухал асуудлын талаар хэлэлцэх юм. Үүнээс гадна хөрөнгө оруулагчид металлургийн салбарт төр засаг ямар бодлого баримтлах талаар ихээхэн сонирхож байгаа бөгөөд салбарын яамдууд энэхүү чуулга уулзалтад асуултын хариултыг өгөх аж.

Чуулганы гол зорилго нь аж үйлдвэржсэн эдийн засгийн суурийг бий болгох засгийн газрын урт хугацааны зорилтын хүрээнд уул уурхай, металлургийн салбарт байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэд технологи бүхий ногоон хөрөнгө оруулалтыг татах, салбарын бодлого төлөвлөлтийг олон улсад сурталчилах, хувьсан өөрчлөгдөж буй зах зээлийн орчинд салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх ажээ.

“Metals Mongolia-2013″ чуулга уулзалтыг Уул уурхайн яам, Mining.mn хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ивээн тэтгэгчээр “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэр, дэмжигч төрийн байгууллагаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, дэмжигч төрийн бус байгууллагаар нь Монголын уул уурхайн клуб, МУУҮА, Монголын Бизнес консул, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг газрууд ивээн тэтгэж хамтран ажиллаж байна.

index

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …