Нэг. Удирдлага зохион байгуулалтын талаар:
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал: Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2013 оны 10 дугаар сард 2 удаа хуралдаж аймгийн Засаг даргын орлогчийн орон тооны тухай, нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай, ээлжит бус хуралдаан зарлах тухай, “Аварга” хөтөлбөр батлах тухай, урамшууллын журам батлах тухай, аймгийн шагналын журам батлах тухай, төрийн дээд шагналд тодорхойлох тухай, хөрөнгийн тухай нийт 19 тогтоол баталсан байна. 10 дугаар сард иргэдээс 3 өргөдөл ирүүлсний 1 өргөдлийг бүрэн шийдвэрлэж, 2 өргөдлийг холбогдох албан тушаалтанд шилжүүлсэн. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуралдуулж, аймгийн 2013 оны төсвийн тодотголын тухай илтгэл хэлэлцэхээр шийдвэрлэж, хурлын бэлтгэл ажил хийгдэж байна. ИТХ-ын Нутгийн удирдлага, хуулийн хэлтсийн дарга, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга нар 10 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Дарви, Үенч, Булган сумдад, эдийн засаг, үйлдвэрлэл, өмчийн харилцааны хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн нар 10 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Мөнххайрхан, Зэрэг, Манхан сумдад, аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар 10 дугаар сарын 29-ний өдрөөс Улаанбаатар хотод тус тус ажиллаж байна.
Засаг даргын Тамгын газар: Аймгийн Засаг даргын зөвлөл 10 дугаар сард 2 удаа хуралдаж, аймгийн худалдан авах ажиллагааны явц, Засаг даргын Тамгын газрын бүтэц батлах, мал аж ахуйн салбарын өвөлжилт, хот суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил шалгаж хүлээж авсан ажлын хэсгийн дүн, аймгийн шагналын журам, аваргууд хөтөлбөр, сумдын таримал ой, ногоон байгууламжийн гүйцэтгэлд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний тайлан, байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл хангахад тулгамдаж буй асуудлууд, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр, Засаг даргын нөөц хөрөнгөөс хөрөнгө гаргах тухай зэрэг асуудлуудыг авч хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Энэ сарын 4-ны өдөр аймгийн ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ хамтран нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж, аймгийн ЗДТГ, ИТХ-ын ажлын алба, Засаг даргын эрхлэх хүрээний байгууллагын дарга удирдлагууд, Жаргалант сумын багийн Засаг дарга зэрэг 100 гаруй хүнийг оролцуулсан сургалт зохион байгуулж төсвийн тухай хууль, тулгамдаж байгаа болон анхаарах асуудал, харилцаа, албан харилцаа, мэдээлэл олж авах эрхийн тухай хууль зэрэг сэдвээр мэдээлэл хийлээ. Мөн нээлттэй хаалганы өдрийн хүрээнд аймгийн хүн ам хамгийн ихээр төвлөрсөн цэг болох Баруун бүсийн төв захын билльяардны хэсэг, Хан-Орд хүнсний зах зэрэг газруудад явуулын сурталчилгаа ажиллуулж, газар дээр нь иргэд, хөдөлмөрчдийн санал хүсэлтийг сонсож, хариулт өгөв. Энэ үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөрийн хэлтэс илүү санаачлагатай оролцож, хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа сурталчилж, түмэндээ хүрч ажиллалаа. Аймаг орон нутгаас 2013 онд юу хийж хэрэгжүүлсэн, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, хийгдэж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт зэрэг асуудлаар холбогдох ЗДТГ-ын хэлтэс, тасгийн дарга нар орон нутгийн Эко телевизээр “Төрийн мэдээллийг түмэн олонд” нэвтрүүлэгт оролцож, нэг өдрийн туршид иргэддээ үйл ажиллагаагаа хүргэж ажиллалаа.
Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 08:00 цагаас 09:00 цагийн хооронд Засаг даргын Тамгын газрын хурлын их танхимд зохион байгуулж, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Засаг даргын орлогч М.Амарсанаа, Ч.Чинбат, хэлтэс, албан байгууллагуудын дарга, эрхлэгч нар, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд, Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлага, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар оролцож цаг үеийн асуудал, Жаргалант сумын “Их цэвэрлэгээ” зохион байгуулах, Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааны бэлтгэл ажил хангах талаар холбогдох мэдээлэл, үүрэг чиглэл авлаа. Энэ хурлаас албан байгууллагуудын дарга, эрхлэгч нарт тодорхой хугацаатай үүрэг чиглэл өглөө. Тухайлбал 2013 оны 11 дүгээр сарын 05-наас хойш аль ч албан байгууллагын өрөө тасалгаанд +15 С0-аас доош хэмтэй байвал тухайн албан газрын дарга, эрхлэгч нарт хариуцлага тооцох, өвлийн туршид цахилгаан, дулаан хангамжийг тасалдуудахгүй байх талаар Хөгжлийн бодлогын хэлтэс анхаарч ажиллах, дулаан, цахилгаан, цэвэр бохир ус зэрэг орон сууц, албан байгууллагуудын шугам сүлжээ хариуцсан байгууллагууд өндөржүүлсөн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллахаар үйл ажиллагаагаа зохицуулах, Жаргалант суманд 2013 онд хийсэн бүтээн байгуулалтын ажлыг хүлээн авахдаа газар шорооны ажил хийхэд гарсан элдэв хог, нүх, овон товонгоо цэгцэлж, орчны тохижилтыг нь уг ажлыг гүйцэтгэсэн компаниудаар хийлгэн хүлээн авахад Мэргэжлийн хяналтын газар, Жаргалант сумын Засаг дарга хяналт тавьж ажиллах, ирэх оны 9 дүгээр сар гэхэд Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй бүх төрийн байгууллагууд, банкууд, үүрэн холбооны компанийн салбарууд, шатахуун түгээх станцууд бүгд утаа гаргахгүй хэлбэрээр дулаан хангамжийн асуудлаа шийдсэн байхад анхаарч, ажлаа эртнээс төлөвлөж, хариуцлагатай ажиллах, тендер сонгон шалгаруулалтаар авсан ажил үйлчилгээгээ цаг хугацаанд нь хийгээгүй, дутуу хийсэн, чанар, стандарт хангахгүй хэлбэрээр гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдийг хар дэвтэрт бүртгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэлд мэдээлэх, цаашид тендерт оруулдаггүй болгох зэрэг арга хэмжээ авч ажиллах талаар үүрэг чиглэл өгөгдлөө.
Эх орны дайны фронтод тулалдаж буй Зөвлөлтийн улаан армийн дайчдад Монголын ард түмнээс бэлэглэсэн бэлгийг хүргэх нам, төрийн төлөөлөгч 42 хүний бүрэлдэхүүнд Ховд аймгаа төлөөлөн оролцож явсан Эрдэнэбүрэн сумын уугуул Очирын Зана хэмээх хүний алдраар нэрлэгдсэн нэгэн шинэ гудамж Жаргалант суманд нээгдлээ. Монгол Оросын ард түмний найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түүхэн гавьяа байгуулсан, аймгийн хөдөө аж ахуй, хоршоолол, худалдааны салбарт үр бүтээлтэй ажиллаж байсан Эрдэнэбүрэн сумын уугуул Очирын Занын үр хүүхдүүд болох З.Чулуунбаатар, З.Хишигт, З.Билэгт, З.Ёнзон, Ч.Энхболд, Ч.Солонго нар санаачлага гаргасныг аймаг орон нутгаас дэмжин хамтарч ажилласнаар Ховд аймгийн төвд гэрэл гэгээ нэмсэн нэгэн сайхан орчинг бий болгож, нийтдээ 483 метр гудамж талбайг 280,0 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр тохижуулсан байна. Энд 1300 мкв явган зам, 1300 метр хашлага, 21 ширхэг гэрлийн шон, 16 ширхэг явган замын гэрэл, 1000 мкв бетон зогсоол, 10 ш хогийн сав, 10 ширхэг сандал, 84 мкв авто зам, 2 том 4 жижиг цэцгийн мандал, хүрэл хөшөө, 450 м кв талбай бүхий даацын хавтан зэрэг зүйлийг хийсэн байна. Энэхүү түүхэн хүний нэрэмжит гудамжны нээлтийн үйл ажиллагаа 2013 оны 10 сарын 7-нд болж үр хүүхэд, ач зээ нараас гадна аймаг орон нутгийн удирдлагууд, иргэд оролцлоо. О.Занын хүрэл хөшөөг Эрдэнэбүрэн сумын уугуул, уран барималч, Төрийн шагналт н.Ганхуяг сийлбэрлэжээ. Тус арга хэмжээний үеэр аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан болон Засаг дарга Д.Цэвээнравдан нар Очирын Занын үр хүүхдүүд З.Чулуунбаатар, З.Хишигт, З.Билэгт, З.Ёнзон нарыг Ховд аймгийн Хүндэт тэмдгээр шагналаа.
Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр: Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгаас зохион байгуулж, бусад хэлтсүүдийн холбогдох мэргэжилтэн оролцсон ажлын хэсэг Засаг даргын эрхлэх хүрээний албан байгууллагуудад ажиллаж үйл ажиллагаатай нь танилцаж хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ. Тус ажлын хэсгээс байгууллага болгонд арга зүзйн зөвлөмж өгч, хугацаатай үүрэг өгч ажиллалаа. Монгол улсын Засгийн газрын 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”-ыг орон нутгийн онцлогт нийццүлсэн боловсруулах, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг он тус бүрээр суурь үзүүлэлт, хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтээр боловсруулж байна.
Цэргийн штаб: 2013 оны ээлжит цэрэг татлагын ажлыг аймгийн Засаг даргын А/338 дугаар захирамжийн дагуу 16 суманд зохион байгуулж, Зэвсэгт хүчний Жанжин штабаас өгсөн хяналтын тоог 100% биелүүллээ. Энэ хугацаанд нийт 38 хүний өргөдөл хүлээн авч холбогдох архивуудад уламжилж бүгд 32 хүний алба хаасан лавлагаа гаргуулан үйлчилсэн байна.
Онцгой байдлын газар: Тус газар энэ сард Онцгой байдлын ерөнхий газар, шуурхай удирдлагын төвтэй 91 удаа радио холбоонд орж, аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв, ОБЕГ-аас ирүүлсэн цаг агаарын урьдчилан сэргийлэх 8 мэдээг сумдын Засаг даргын Тамгын газарт хүргүүлж, сумдаас 2 мэдээ хүлээн авлаа. “Гамшгийн эрсдэлийг бууруулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо” сэдэвт өдөрлөгийг 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран Ард Аюушийн талбайд зохион байгуулж, Жаргалант сумын 16 аж ахуйн нэгж, байгууллагын 200 гаруй хүн оролцлоо. Аврах гал унтраах 48 дугаар анги 3 удаагийн гал түймрийн дуудлагаар 2 цаг 10 минут ажиллаж, 8 тн ус, 45 литр шатахуун зарцуулж, Аврах гал унтраах 38 дугаар анги Үенч, Булган сумдад тус бүр нэг удаа гал түймрийн дуудлаганд гарч иргэдийн өвөлжөөнд гарсан галыг унтрааж аж ахуйн нэгж, иргэдийн 16 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа. Онцгой байдлын ерөнхий газрын даргатай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг хэрэгжүүлж аймгийн Засаг даргын А/150 дугаар захирамжаар Эрдэнэбүрэн, Зэрэг сумуудад “Газар хөдлөлтийн гамшгийн үед аврах ажиллагааг зохион байгуулахад аж ахуйн нэгж, ард иргэдийн оролцоо” сэдвээр Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулж, тус сумдын 2100 гаруй иргэд, 12 аж ахуйн нэгж, байгууллага оролцлоо. Орон нутгийн тохижилт үйлчилгээний “Ховд-Эрч хүч” компанитай хамтарч байгууллагын өмнөх 122 м.кв талбайд хайс татаж цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх бэлтгэл хангалаа.
Худалдан авах ажиллагааны хэлтэс: Ховд аймгийн худалдан авах ажиллагааны хэлтэс 2013 оны 3 дугаар улиралд 50 төрлийн 9921,2 сая төгрөгийн худалдан авах ажиллагаа зарласнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 23 төрлийн 6685,8 сая төгрөгийн худалдан авах ажиллагаа, орон нутгийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 27 төрлийн 3235,4 сая төгрөгийн худалдан авах ажиллагааг зохион байгууллаа. Эдгээр төсөл хөтөлбөрийн худалдан авах ажиллагаанаас 49 нь зарлагдаж, биелэлт 98 хувьтай байна. Сумууд 274 төрлийн худалдан авах ажиллагаа зохион байгуулахаас 168-ийг зохион байгуулж 61,7 хувьтай байна.
Хоёр. Эдийн засаг төсөв санхүүгийн бодлогын хүрээнд:
Орон нутгийн болон орон нутагт чиг үүрэг нь шилжиж ирсэн төсвийн байгууллагуудын 10 дугаар сарын санхүүжилтийг олгож , цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, зайлшгүй гарах зардлуудыг хугацаанд нь санхүүжүүлж байна. Аймгийн төрийн сангийн системд нийт 210 байгууллагын 844 данс байршиж байгаагаас аймгийн төвийн улсын болон орон нутгийн 49 байгууллагын 202 данс, сумдын 54 байгууллагын 642 дансаар 9,4 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалын гүйлгээ хийгдсэн байна.
17 сумын төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлийн мэдээний программын баазаар заавар зөвлөмж өгч, төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлийн мэдээг сар бүрийн 2-ны дотор сумдаас авч, сар бүрийн 6-ны дотор төв төрийн санд нэгтгэн хянаж Сангийн яаманд хүргүүлж байна. Аймгийн төвийн 8 байгууллага, 17 сум бүрийн орон нутгийн 5 байгууллага, нийтдээ 93 байгууллагын 287 ширхэг төсөв багц 2 шилжүүлэг, 56 ширхэг төсөв багц1 шилжүүлэг, 368 ширхэг төсөв хоорондын шилжүүлэг бичиж, мөн аймгийн төвийн 4 байгууллага, 17 сумын сургууль, цэцэрлэг, соёлын төв, хүн эмнэлэгийн байгууллагын нийт 88 байгууллагын 280 ширхэг тусгай зориулалтын сангийн шилжүүлэг бичиж, 1852 ширхэг төсөв багц 1, 3956 ширхэг төсөв хоорондын шилжүүлэг бичин байгууллага бүрийн сар бүрийн батлагдсан төсвийг хуваарилав.
Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, давсан орлогын 2011-2013 онуудын зарцуулалтанд аймгийн Аудитын газраас шалгалт хийж, сум хөгжүүлэх сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, зээлийн эргэн төлөлтын судалгаа, ОНХС-гаас зарцуулсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 3-р улирлын гүйцэтгэлийг гаргаж ирүүлэх талаар сумдад хугацаатай албан бичиг хүргүүлэн эдгээр судалгаа, гүйцэтгэлийг нэгтгэн гаргаж, тус сангаас авсан зээлийн зориулалтын байдалд хяналт тавьж, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах талаар сумдад үүрэг чиглэл өгөв.
ОНХС болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавих, үнэлгээ хийх ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2013 оны А/407 дугаар захирамжаар байгуулан ажиллаж байна. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 35 төсөл, арга хэмжээ хэрэгжихээс 30 нь хэрэгжиж байгаа бөгөөд 2796,4 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон нь 58,6 хувийн, Замын сангаар хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтанд 202,2 сая төгрөг олгосон нь 105 хувийн, орон нутгийн хөрөнгө оруулалтанд 50,3 сая төгрөгийн санхүүжилт олгосон нь 73,4 хувийн гүйцэтгэлтэй байна. Сумдын ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 321 хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжихээс 236 нь хэрэгжиж 73,5 хувийн ажлын гүйцэтгэлтэй, 3676,6 сая төгрөгийн санхүүжилт олгосон нь 59 хувийн гүйцэтгэлтэй байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 38 хөтөлбөр, төсөл арга хэмжээ хэрэгжихээс 8 арга хэмжээ ажил бүрэн дуусаж аймгийн комисс хүлээн авсан, бусад төсөл, арга хэмжээнүүд хэрэгжиж, хийгдсэн ажлын санхүүжилт хугацаандаа ирэхгүй ажил удааширч байна.
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 13-нд хуралдах болсонтой холбогдон орон нутгийн 2013 оны батлагдсан төсөвт тодотголын санал боловсруулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2013 оны А/407 дугаар захирамжаар байгуулан бэлтгэл ажлыг зохион байгуулж байна. Сум, төсөвт байгууллагуудын төсвийн захирагч нарт төсвийн талаар авах арга хэмжээ, 2013 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл ирүүлэх талаар 1/2401 дүгээр албан бичиг сумдад гаргаж үүрэг чиглэл өглөө. Сангийн яамнаас орон нутгийн 2013 оны төсвийн тодотголын тоо мэдээллийг авч түүнд үндэслэн төсвийн орлого, зарлага, ТЗШ, ОНХС бууруулахаар холбогдох байгууллагуудад хүргүүлэн саналыг авахаар ажиллаж байна.
Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолын дагуу санхүү, төсөвтэй холбоотой засаглалын болон эдийн засаг, нийгмийн 22 үзүүлэлтийн ирэх 3 жилийн хүрэх түвшинг тодорхойлон гаргав. Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам болон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд орон нутгийн суурь зардалд багтах төсвийн байгууллагуудад зайлшгүй хэрэгцээтэй унаа, тоног төхөөрөмж авах, засвар, үйлчилгээ хийхэд зориулсан хөрөнгийн зардал, махны хомсдлын үед нөөц бүрдүүлэхэд тодорхой хэмжээний төсвийг 2014 оны төсөвт тусгуулах талаар санал хүргүүлэв.
Аж ахуйн нэгж байгууллагуудын 2013 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайланг “е” цахимаар шивүүлж 1122 байгууллагаас шалган хүлээн авсан нь 82 хувьтай байна. Тайлан хүлээн авах үеэр бүх аж ахуйн нэгжүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн байгууллагуудын эдийн засгийн ангилал, хаяг, байршил, эздийн мэдээллийг програмд бүрэн оруулж байна. 2013 оны З дугаар улирлын ААНОАТ-н тайланг 1372 ААНБ-аас 1305 тайлан хүлээн авч 95.1 хувь , Суутган-1 тайланг 883 ААНБ-аас 869 тайлан хүлээн авч 98,4, НӨАТ-ын тайланг 178 ААНБ аас 178 хүлээн авч 100.0 хувь тус тус хүлээн авч Х болон алдагдалтай тайлангийн тоог 2-р улирлаас 12 тайлангаар бууруулан ажиллав. Энэ 10 сард 23 аж ахуйн нэгж байгууллагыг шинээр бүртгэснээс ХХК 18, ББНөхөрлөл 1, ЗБНөхөрлөл, Хоршоо 2, Төсөвт байгууллага, Төрийн бус байгууллага 2, Шашны байгууллага , Сан, Олон нийтийн байгууллага хуулийн дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлж, 2 ХХК-ийг журмын дагуу бүртгэлээс хасав.
Нэг цэгийн үйлчилгээнээс тендерийн 83, зээл авах 59, газар 12, бусад 53, нийт 207 лавлагаа, тодорхойлолтыг татвар төлөгчдөд гарган өгч чирэгдэлгүй хөнгөн шуурхай ажиллаж байна. Дуут суманд 19, Булган суманд 28 татвар төлөгчдөд татварын хууль болон цахим тайлангийн системийн сургалтыг зохион байгууллаа. Аймагт үйл ажиллагаа явуулж буй захуудаар явж түрээслэгчдийн судалгаа гарган татварын хууль тогтоомжоор гарын авлага материал хийж татвар төлөгчдөд тарааж ажиллалаа. Төвлөрсөн болон орон нутгийн төсөвтэй харилцагч татвар төлөгчдийн шилжүүлсэн татварын орлогыг өдөр бүр орлогын дансны хууллагыг авч, сумдаас орлогын мэдээг сар бүрийн эцэст утсаар авч дараа сарын 10- ны дотор мэдээний задаргааг орлогын нэр төрөл, татвар төлөгч бүрээр хүлээн авч орлого бүртгэлийн програмд боловсруулалт хийв.
Хөндлөнгийн мэдээллүүдийг цуглуулах, бүхий л эх үүсвэрийг татварын хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглаж хэвших, хөндлөнгийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэлтийг хангаж ажилласнаар 337 хамаарагчтай 130 агуулагчтай 282 татвар төлөгчийн 363 ширхэг 3904934.2 мянган төгрөгийн хөндлөнгийн мэдээллүүдийг цуглуулж, 3204 мэдээлэл авч хяналт шалгалтанд хүлээлгэн өгөв. Өр барагдуулах ажлыг зохион байгуулж нийт татварын улсын байцаагч нарт албан даалгавар хүргүүлэн тайлангаар ногдуулсан оны эхний татварын өрөөс 1347.8 сая төгрөгийг барагдуулж, өрийн барагдуулалт 90.9 хувь, тайлант хугацаанд тайлангаар ногдуулсан татварын өрөөс 5752.9 сая төгрөгийг барагдуулж, өрийн барагдуулалт 82.9 хувь байна. Хяналт шалгалтын актаар ногдуулсан өмнөх оны өрөөс 31.3 сая төгрөг барагдуулж өрийн барагдуулалт 51.9 хувь, тайлангийн хугацаанд ногдуулсан хяналт шалгалтын өрөөс 224.3 сая төгрөг барагдуулж 73.7 хувьтай байна. Хяналт шалгалтанд ХХК-64, ББН-61, ЗБН-31, хоршоо-46, ОНӨҮГазар 3, иргэн-44, Салбар-6, Төсөвт байгууллага-38, Төрийн бус байгууллага-2 тус тус хамруулан татвар төлөгч бүрт гаалийн мэдээлэл болон бусад газарт шалгалт хийхэд илэрсэн болон хөндлөнгийн мэдээллийг ашиглан шалгалт хийснээр 9670.9 сая төгрөгийн зөрчилд 266.6 сая төгрөгийн нөхөн татвар ногдуулж, 85.5 сая төгрөгийн торгууль, 36.4 сая төгрөгийн алданги, нийт 388.5 сая төгрөгийн нөхөн татвар хүү, торгууль, алданги ногдуулж ажиллав.
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг энэ оны 10-12 дугаар сарыг дуусталх хугацаанд явагдаж байна. Энэ судалгааны зорилго нь хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн судалгаа, бэлгийн зан үйл, хүнс тэжээлийн хэрэглээг дэлгэрэнгүй үзүүлэлтээр улсын хэмжээнд судалгаа гаргаж байна. ӨНЭЗ судалгааг хуваарийн дагуу Жаргалант сумын Цамбагарав багийн 10 өрхөд, Булган сумын Баянсудал багийн 8 өрх, Мөнххайрхан сумын Сэнхэр багийн 8 өрх, АХ судалгааг Булган сумын Алагтолгой багийн 12 өрх, Мөст сумын Улаантолгой багийн 12 өрх, Жаргалант сумын Буянт багийн 12 өрхөд тус тус хийж байна. Аймгийн Статистикийн хэлтэс Жаргалант сумтай хамтран багуудад статистикийн анхан шатны маягтын хөтлөлт, цахим бүртгэлийн баяжилт хийгдэж буй байдал, мэдээ, тайлангийн бодитой байдал, тулгамдаж байгаа асуудлын талаар хяналт, шалгалт хийж үүрэг чиглэл, зөвлөмж өгөв.
Гурав. Хууль эрхзүйн бодлогын хүрээнд:
Хууль зүнй хэлтэст иргэд, байгууллагаас ирсэн 3 өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэж хариуг цаг хугацаанд нь өгч, 5 байгууллагын даргын тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж зөвлөмж хүргүүллээ. Засгийн газрын 5 тогтоолд өөрчлөлт хөдөлгөөн оруулсан. Архивын лавлагаа хүссэн 135 хүнээс 118 хүнд архивын лавлагаа олголоо. Лавлагааны ихэнх хувийг ажилласан жилийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу лавлагаа авсан байна. Архивийн 6 хөмрөгийн 207 ширхэг хадгаламжийн нэгжийг цахим хэлбэрт оруулан данс бүртгэлийг төрийн архивын программд шивлээ.
Цагдаагийн газар: Ховд аймгийн хэмжээнд 2013 оны 10 сарын 29-ний байдлаар 17 хэрэг бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийг ангилан үзвэл:
- Бусдын бие махбодид учруулах гэмт хэрэг – 8
- Хулгайлах – 5
- Танхайрах хэрэг 1
- Бусдыг амиа хорлоход хүргэх – 2
- Бусад – 2 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.
Иргэд аж ахуйн нэгж албан байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 72 гомдол мэдээлэл хүлээн авч хуулийн хугацаанд 100 хувь шалгаж шийдвэрлэсэн.
Шүүхийн шинжилгээний алба: Тус албанаас гэмт хэргийн газрын үзлэгт 36 удаа оролцож, криминалистикийн шинжилгээ 11 хийж дүгнэлт гаргасан. Мөн шүүх эмнэлгийн бүтцийн шинжилгээг 4 цогцост, гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг тогтоох 22, хими 6, биологийн 2 шинжилгээ хийж нийт 34 дүгнэлт гаргаж, алсын дуудлаганд 5 удаа явж үүрэг гүйцэтгэсэн. Хэргийн газрын үзлэгээр гарын 15 мөр илрүүлж бэхжүүлсэн, 58 хүний гарын хээний дардас авч салбар станцад баяжилт хийсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба: 10 дугаар сарын 21-ний байдлаар хорих ангид 121 ялтан, цагдан хорих байранд 19 хоригдогч, баривчлах ял эдлүүлэх байранд 1 ялтаны хэлбэлзэлтэй 3 үндсэн объектод харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. 10 дугаар сарын 08-аас эхлэн 9 сарын хугацаатай Хөгжил политехникийн коллежтэй хамтран “Барилгын өрөг, угсрагч”, “Гагнуурчин” гэсэн 2 мэргэжлээр мэргэжилийн үнэмлэх, зэрэг олгох урт хугацааны сургалтыг ерөнхий эрдмийн 6, үндсэн мэргэжлийн 14, мэргэшүүлэх чадамжийн хүрээнд 3 төрлийн хичээлийг 7 хоногт ажлын 5 өдрөөр 18 цагаад 2 бүлэгт явуулж байна.
Дөрөв. Нийгмийн хөгжлийн салбарын хүрээнд:
Боловсролын чиглэлээр: “Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын технологийг турших, үр дүнг тооцох” хичээлийн судалгааг Цаст-Алтай цогцолбор сургуулийг түшиглэн зохион байгуулсан нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын технологийг дунд сургуулийн түвшинд хэрхэн зохион байгуулах аргачлал, хичээлийн судалгааны цаашдын менежментийг боловсруулахад ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Монгол улсын их сургуулийн зөвлөх багш академич, доктор профессор, төрийн соёрхолт Т.Жанлавын нэрэмжит математикийн 10 дахь олимпиадыг “Sensation-2013” нэрийн дор МУИС-ийн Математик, компьютерийн сургууль, Цэцэг сумын Засаг даргын тамгын газар, Цэцэг сумын ерөнхий боловсролын дунд сургууль хамтран 10 дугаар сарын 9-11-ны өдрүүдэд Цэцэг суманд амжилттай зохион байгууллаа. МУИС-ийн МКС-ийн багш Л.Оюунцэцэг хүрэлцэн ирж тус олимпиадыг зохион байгуулсан ба тус олимпиадад ерөнхий боловсролын 12 сургуулийн 178 сурагч, бага, дунд ангийн 46 багш оролцсоноос 2-р ангид Цэцэг сумын сургуулийн У.Даваажаргал, 3-р ангид Жаргалант сумын 1-р сургуулийн Н.Оюунтөгс, 4-р ангид Прогресс сургуулийн Б.Байгалмаа, 5-р ангид Үенч сумын сургуулийн сурагч С.Анужин, 6-р ангид Цаст-Алтай цогцолбор сургуулийн Г.Насанбилэг, 7-р ангид Прогресс сургуулийн сурагч У.Хулан, 8-р ангид Жаргалант сумын 1-р сургуулийн сурагч А.Бямбабаяр, 9-р ангид 1-р сургуулийн сурагч А.Хулан, 10-р ангид Прогресс сургуулийн сурагч Мөнгөнсүх, 12 жилийн 11-р ангид Цаст-Алтай цогцолбор сургуулийн Б.Батгэрэл, 11-р ангид Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Ч.Бат-Амгалан нар түрүүлэн алтан медаль хүртэж, мөнгөн шагналаар шагнууллаа.
Мөн тус олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг МУИС-ийн МКС-ийн хэрэглээний математикийн ангид суралцах эрхийн бичгээр шагнадаг уламжлалаар энэ жилийн эрхийн бичгийг Цэцэг сумын 11-р ангийн сурагч Б.Сайнхүү, Мөст сумын сурагч Э.Түвшинзаяа нар гардан авлаа.
Олимпиадын хүрээнд “Математик сургалтаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй” сэдэвт бүтээлийн уралдаан зарласан бөгөөд тус уралдаанд 18 багш бүтээлээ ирүүлж, нийтэд танилцуулснаас Үенч сумын сургуулйин багш Ц.Цэнгэлмаагийн “Демо набор” хэрэглэгдэхүүн тэргүүн байрт, Цэцэг сумын бага ангийн багш У.Ундармаагийн “IQ бодлого ашиглан хүүхдийг хөгжүүлэх” бүтээл 2-р, Дарви сумын сургуулийн багш Ш.Сум-Очирын “Хүүхэд нэг бүрийг тэгш хөгжүүлэх боломж /Математикийн хичээлээр/” илтгэл 3-р байрт тус тус шалгарч, нийт олимпиадын амжилтыг багаар дүгнэхэд Цаст-Алтай сургууль тэргүүн байрт шалгарч, Прогресс сургууль, Цэцэг сумын сургуулиуд удаалжээ.
Голомт банктай хамтарч Жаргалант сумын ЕБС-ийн 7 сургуулийн 11 ангийн сурагчдын дунд явуулдаг Англи хэлний уламжлалт олимпиадыг 5 дахь жилдээ зохион байгуулж, 21 сурагч оролцож англи хэлний сонсох болон бичгийн шалгалт, яриагаар өрсөлдснөөс 1 дүгээр байранд “Прогресс “ сургуулийн Б. Юндэрмаа, 2 дугаар байранд “Цаст Алтай” сургуулийн Л. Содбилэг, 3 дугаар байранд “Прогресс” сургуулийн Т. Билгүүтэй нар шалгарч бусдыгаа хошуучиллаа.
АНУ-ын Энх тайвны Корпусын сайн дурын ажилтан Жэрэми В, Дэвон Л нартай хамтарч Жаргалант сумын гадаад хэлний багш нарт “Англиар бүтээлчээр уншуулах нь” 8 цагийн сургалтыг АНУ-ын Соёл мэдээллийн төвд амжилттай зохион байгуулав. Ангийн номын санг ашиглан хүүхэд бүрийг бүтээлчээр уншуулах, бичүүлэх, сэтгэн бодуулах чадварт суралцуулах зорилгоор Жаргалант сумын 7 сургуулийн номын санд 294 ширхэг, 71 ангид 5928 ширхэг номыг хүргэж бага ангиуд ангийн номын сантай боллоо. Ингэснээр хүүхэд ном унших сонирхолтой, номыг хайрлан хамгаалдаг, бүтээлчээр унших чадварт суралцах боломжтой боллоо.
“Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас”-ыг сургуулиудын 1-4 дүгээр ангид аж ахуй нэгжүүд захиалгын дагуу нийлүүлж эхлээд байна. Дүрэмт хувцасны хангалт 1 дүгээр анги 69,2 хувь, 2 дугаар анги 71 хувь, 3 дугаар анги 63 хувь, 4 дүгээр анги 38 хувийн хангалттай байна. Дүрэмт хувцасны үнэ, чанарын хувьд эцэг, эх, иргэдээс багагүй санал гомдол гарч байна. Энэ нь ихэвчлэн дүрэмт хувцасны үнэтэй холбоотой байна.
Эрүүл мэндийн чиглэлээр: Аймгийн хэмжээнд 2013 оны эхний 10 сарын байдлаар 1787 эх амаржиж, 1789 хүүхэд төрж эсэн мэнд бойжиж байна. Нэг хүртэлх насандаа 25 хүүхэд эндсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 7 хүүхэд буюу 21,8-иар, 1-5 хүртлэх насны 8 хүүхэд эндэж өнгөрсөн мөн үеийнхээс 11,1 хувиар тус тус буурч, хоёр эх эндсэн байна.
Халдварт өвчнөөр 10 сард 723 хүн өвчилсний ихэнхи хувийг гахайн хавдар, бэлгийн замын халдварт өвчин эзэлж, халдварт шар өвчин урьд оны мөн үеийнхээс 64.4 хувиар буурсан дүнтэй байна. Мөн Эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаж буй зарим асуудал тухайлбал Эрүүл мэндийн газар, Амаржих газрын халаалт, цахилгааны зөрчил доголдлоос шалтгаалж эмнэлгийн тусламж үйлчилгээнд хүндрэл учирч буй талаар холбогдох байгууллагын дарга, захирал нартай харилцан мэдээлэл солилцож, ажлын хэсгийг газар дээр нь ажиллуулж Амаржих газрын халаалтын эргэлтийг сайжруулах зорилгоор 3 квт-ын насосыг Мянган угалзат төрийн өмчит үйлдвэрийн газраас тавьж өгөх, амаржих газрын подвалд байрладаг автоматаар залгагдах цахилгааны системийг ажиллуулах, зөвшөөрөлгүй дундаас нь халаалтыг авч байсан хувь хүн байгууллагын халаалтыг гэрээ хэлэлцээр хийтэл түр зогсоож, цахилгааны удаан тасалдлын үед ашиглах моторыг Мөнххайрхан сумаас БОЭТ-д балансаас балансад шилжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр урьдчилан тохироод байна.
Өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлыг хүлээн авах үеэр Мөст, Цэцэг, Үенч, Буянт сумын Эрүүл мэндийн төвүүдийн халаалтын зуух ажиллахгүй байгааг холбогдох газруудад уламжлан ЭМЯ-наас Мөст, Цэцэг сумын халаалтын зуухыг сайжруулахад хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болж, Үенч, Буянтын эрүүл мэндийн төвийн халаалтын зуухыг ажилд оруулж цаашид орон нутагтайгаа хамтарч халаалтыг тасалдуулахгүй байх арга хэмжээ авахыг зөвлөлөө.
Халдварт өвчний харуулдан тандалтын мэдээг 7 хоног бүр анхан шатны нэгжүүдээс цахим хуудсаар нэгтгэж Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлэн 3-р улиралд шаардлагатай байгаа вакцин биобэлдмэлийг татан авч, сум, өрх, Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн төрөх тасгуудыг 11 төрлийн тарилгатай халдварт өвчнөөс сэргийлэх 7 төрлийн вакцин, дагалдах хэрэгслээр тасралтгүй хангах арга хэмжээг авч, дархлаажуулалтын 10 хоногийн хүрээнд заавал хийх дархлаажуулалтын анхан болоод давтан тунгаас хоцорсон 0-3 насны 103 хүүхдийг нэмэлтээр хамруулж, 700 эмч, эмнэлгийн ажилчдад улирлын томуугийн вакцин хийжээ.
Эрүүл мэндийн төр, хувийн хэвшлийн 39 байгууллагуудын 3-р улирлын орлого зарлагын тайланг нэгтгэн, салбарын хэмжээнд үүсээд буй өрийн судалгааг Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагад хүргүүлж, цаашид батлагдсан төсвийг хэтрүүлэхгүй байх талаар байгууллагын эрхлэгч, захирал нарт үүрэг өглөө.
Оюутны Эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд түүвэр судалгааны аргаар Ховд Их Сургууль, Хөгжил Политехник Коллеж-ийн нийт 320 гаруй оюутныг хамруулан эрүүл мэндийн үнэлэлт дүгнэлт өгч, тус сургуульд суралцаж буй жирэмсэн 42 оюутнуудыг өрхийн эмчийн хяналтанд шилжүүлж, өсвөр үе “Ирээдүйн босго” төвөөр 42 өсвөр үеийн болон оюутан залуус үйлчлүүлж, сайн дурын зөвлөгөө шинжилгээнд нийт 23 оюутан залуусыг үнэ төлбөргүй үзлэг шинжилгээнд хамруулан эмчилж, ганцаарчилсан зөвлөгөө өгч, мэдээлэл сурталчилгааны гарын авлага материалаар хангалаа.
Аймгийн сургууль, хүүхдийн байгууллагуудын дунд халдварт өвчнийг бууруулах “Гарын ариун цэвэр” сарын аяныг ЭМЯ-аас баталсан удирдамжийн дагуу Боловсролын газартай хамтран аймгийн төвийн 12 цэцэрлэг, 7 сургууль, 16 сумын сургууль цэцэрлэгийн хүрээнд амжилттай хэрэгжиж хүүхдүүд гар угаах зөв дадал хэвшилтэй болох мэдлэгийг олголоо.
Энэ сард “Эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүй” бүсийн, “Эрүүл мэндийн статистик мэдээлэлд боловсруулалт хийх чадварыг сайжруулах нь”, “Туслах сувилагч” сургалтуудыг зохион байгуулж, эмнэлгийн ёс зүйн салбар хорооны гишүүдийг чадавхижуулан эрүүл мэндийн газрын ажилтнуудыг мэдээлэлд боловсруулалт хийх аргачлалд сургаж, сум өрхийн Эрүүл мэндийн төвийн үйлчлэгч нарыг мэргэжлийн болон ур чадварыг сайжруулах арга хэмжээг зохион байгууллаа.
Нийгмийн даатгалын чиглэлээр: “Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн сурталчилгаа, бүртгэлийн ажиллагаа 2012 оны 11 дүгээр сарын 15-аас хэрэгжиж эхэлсэнээс хойш 18306 иргэн хамрагдаж биелэлт 107.0 хувьтай байна. Энэ сард 564 ажил олгогчийн 14151 даатгуулагч заавал даатгалд хамрагдаж, шимтгэлийн орлогын 9089.2 мянган төгрөгийн төлөвлөгөөтэйгээс өссөн дүнгээр 108 хувиар биелэх тооцоотой байна. Эрүүл мэндийн даатгалд нийт 15014 малчин хамрагдахаас 9784 малчин хамрагдаж 65.2 %, сайн дурын даатгалд 1688 малчин хамрагдсан нь нийт малчдын 15.4 хувийг тус тус эзэлж байна. Тэтгэврийн санд 15,9 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлж нийт 8497 тэтгэвэр авагч иргэнд 15.5 тэрбум төгрөгийг олгоод байна. Хөдөлмөрийн чадвараа түр алдалтын 47.6 сая, жирэмсан амаржсаны 662.2 сая, ажилгүйдлийн тэтгэмжид 272.9 сая, оршуулгын 78.6 сая төгрөгийн тэтгэмжийг тус тус олгоод байна.
Соёлын чиглэлээр: 2013 оны 10 сарын 05-нд соёлын ажилтны өдрийг зохион байгуулж, Соёл, спорт аялал жуулчлалын газар, сумдын соёлын төв, Театр, Музей, Нийтийн номын сангийн нийт 180 гаруй ажилтан албан хаагчид оролцон соёлын байгууллагын өнөөгийн байдал сэдэвт хэлэлцүүлэг-зөвлөгөөн, гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан лон үндэстэн ястны соёл, зан заншлыг өвлүүлэх “Алтан өв” хөтөлбөрийн хүрээнд Манхан, Буянт, сумууд соёл урлагийн өдрүүдээ зохион байгуулав. Захчин ястны өв соёлын өлгий болсон 90 жилийн түүхтэй Манхан сум “Алтан өв” хөтөлбөрийн хүрээнд сум сурталчлах өдрүүдээ 10 сарын 6,7-ны өдрүүдэд аймгийн төвд зохион байгуулж, нээлтийн үйл ажиллагаанд аймаг орон нутгийн удирдлагууд, Манхан сумаар овоглосон нутгийн иргэд оролцсон бөгөөд сумынхаа түүх дурсгал, ахуй соёлыг харуулсан гэр музей ажиллуулж, айраг цагаагаараа дайлж, 19 цагаас аймгийн Хөгжимт драмын театрт урлагийн тоглолтоо үзэгч түмэндээ барив. Тоглолтонд тус сумын урлаг соёлын өдрүүдэд хүүхэд багачууд, ахмад нийлсэн 70 гаруй уран бүтээлчид оролцож захичин түмний онцлогийг харуулсан тоглолт хийлээ. Халх, казах, тува, захчин зэрэг 10 гаруй үндэстэн ястнаас бүрдэж Буянт голынхоо хөвөөнөө газар тариалан эрхэлж суудаг Буянт сумын “Алтан өв” соёлын өдөрлөг 2013 оны 10 сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулж, аймгийн төв талбайд сумынхаа гэр музей ажиллуулж ирсэн зочдоо айраг цагаа, идээ будаа, жимс ногооны дээжээрээ дайлахын зэрэгцээ сум, орон нутаг, төрийн байгууллагын танилцуулгаа хийлээ. Гэр музейд олон үндэстэн ястны эд өлгий, хувцас хэрэглэлийг дэлгэн харуулсан байна. Мөн тус сумын үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, үндэстэн ястны язгуур өв соёлыг харуулсан тоглолтыг хөгжимт драмын театр зохион байгууллаа.
Хөгжимт драмын театр: 2013 оны өвөл цагийн соёл хүмүүжлийн ажлын 77 дахь жилийн нээлтийн үйл ажиллагааны хүрээнд хөдөө орон нутгийн үзэгчид, хүүхэд багачуудад зориулан 40 гаруй уран бүтээлч, ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр шинэ уран бүтээлийн тоглолтыг зүүн 7 суманд Цагдаагийн газрын сургалт, сурталчилгаа хариуцсан баг бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаанд “Сонгодог бүтээлийн дээж” концерт, хүүхэд багачуудад зориулсан Л.Лхасүрэнгийн “Гахайн ганц торой” хүүхдийн хөгжимт жүжиг тоглож, нийт 1700 гаруй хүүхэд, 2300 гаруй насанд хүрэгчдэд үйлчилгээ үзүүлэв.
Хөдөлмөрийн хэлтэс: Ажил идэвхтэй хайж бүртгүүлсэн 1467 иргэн, ажил олгогчдоос сул ажлын байрны захиалга 2003-ыг хүлээн авч, 1822 иргэнийг ажилд зуучилж, шинээр ажилд орсон 1023 иргэнийг ejob.mn сайтад шивж байршууллаа. Аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулах, сурталчлах, харилцан туршлага судлуулах ажлын хүрээнд аймгийн нийт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний “Ховдод үйлдвэрлэв- 2013” үзэсгэлэн худалдааг 2013 оны 10 сарын 10,11-ний өдрүүдэд зохион байгуулж, аймгийн төвийн болон бүх сумдаас модон эдлэл, сүү цагаан идээ, гутал үйлдвэрлэл, оёдол, нэхмэл, талх нарийн боов, жимс жимсгэнэ гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 100 гаруй аж ахуйн нэгж оролцож өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэгчиддээ танилцууллаа.
Тав. Хөдөө аж ахуй, байгаль орчин, дэд бүтцийн хөгжлийн бодлогын хүрээнд:
Мал аж ахуйн чиглэлээр: 2013-2014 оны өвөл Ховд аймгийн хэмжээнд 17 сумын мал аж ахуйн 91 багт 7515 малчин өрхийн 2,431сая мал үүнээс тэмээ 20 433, адуу 85 270, үхэр 113 429, хонь 1004,3 мянга, ямаа 1207,4 мянга, хонин толгойд шилжүүлснээр 3207,1 мянган мал өвөлжих тооцоо гарч байна. Зэрэг сумын Бураа багт бэлчээрийн хүрэлцээ муу байгаагаас 16 өрхийн 9200 малыг Дарви сумын нутагт өвөлжүүлэх, Мянгад сумын 3 өрхийн 1000 мал Увс аймгийн Өмнөговь суманд, Чандмань суманд Дөргөн сумын 4 өрхийн 840 мал, мөн Увс аймгийн Өлгий сум, Өмнөговь суманд Дөргөн сумын 2 өрхийн 666 мал, Буянт сумын 5 өрхийн 675 мал Ховд сумын нутагт, Буянт сумын нутагт Жаргалант сумын 30000 мал, Эрдэнэбүрэн сумын 11 өрхийн 6522 мал Ховд сумын Цагаан бургас багт, Хөх сэрхийн тусгай хамгаалалттай газарт 42 өрхийн 26000 мал, Хар усан нуурын тусгай хамгаалалттай бүс нутагт Буянт, Чандмань, Манхан, Дөргөн сумдын 730 өрхийн 255,3 мянга мал өвөлжих урьдчилсан тооцоо гарч гэрээ хэлцэл байгуулах ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад 170,0 мянган бод, 1911,0 мянган бог нийт 2081,0 мянган мал хамрагдаж 125,3 мянган метр квадрат талбай бүхий малын хэвтэр бууцыг халдваргүйжүүлсэн байна. Ноосны урамшуулалд 6973 малчин өрхийн 698140 хонины 721,3 тн ноос, 14759 тэмээний 55,7тн ноос нийт 777тн ноосонд 1,554,000,000 төгрөгийн урамшуулал олгогдохоор урьдчилсан дүн гарсан байна. Орон нутгийн өвсний нөөц бүрдүүлэх тухай Засгийн газрын 210 тоот тогтоолын дагуу Засаг даргын нөөц хөрөнгөөс 80 сая төгрөгийг аймгийн өвсний аюулгүйн нөөц бүрдүүлэхэд зарцуулах захирамж гарч 630 тн буюу дунджаар 26000 ширхэг пресс бэлтгэхээс өнөөдрийн байдлаар 7823 ширхэг пресс дунджаар 18,6 кг, 835 ширхэг пресс дунджаар 15 кг нийт дүнгээр 158,5 тн-ыг бэлтгэж ажлын явц 25,1 % байна. Аймгийн хэмжээгээр 64,7 мянган тн байгалийн хадлан бэлтгэхээс 60,4 мянган тн хадлан бэлтгэж гүйцэтгэл 93,3% байна. Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн 320,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 16 сумын 20 багт инженерийн хийцтэй 20 худаг, урьд оны үлдэгдэл санхүүжилтээр 5 худаг гаргах ажлын явц “Эвлэл” ХХК 7 худаг, “Алтайн хар сувд” 6 худаг гаргаж 52%-тай байна. Ховд сумын Улаан бураа багийн төвд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 395,5 га-гийн услалт систем барьж гүйцэтгэх “Монгол менежмент төв” ХХК-ний ажлын явц 70% -тай, 11 дүгээр сард ашиглалтанд өгөхөөр төлөвлөж байна.
Газар тариалангийн чиглэлээр: Аймгийн хэмжээнд үр тариа 170.1 га-гаас 215.9 тонн, төмс 849 га-гаас 11095.5 тонн, хүнсний ногоо 1165 га-гаас 12669.8 тонн, тэжээлийн ургамал 583.5 га-гаас 1680 тонныг тус тус хураан авч, өнөөдрийн байдлаар ургац хураалт 95 хувьтай байна.
Байгаль орчны талаар: Ерөнхийлөгчийн зарлигын дагуу намрын мод тарих үндэсний өдөр 2013 оны 10сарын 12-нд аймгийн хэмжээнд 15052 ширхэг мод бут сөөг тарив. Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас зарласан байгаль хамгаалах сарын аяны хүрээнд Буянт голын сав газрын хогыг цэвэрлээ. Сумдын байгаль хамгаалагч нарт 2013 оны 10 дугаар сарын 3-5-ны хооронд “Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ аудитын эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалтай газрынхан Хар-Ус нуурын дунд оршдог Агваш арлын зүүн урд хэсэг, Айраг нуур, Айраг-Хяргасын хоолой, Хар нуур, Чоно харайх голын цутгал орчим Хар-Ус нуурын баруун хойд хэсэг, Ховд голын цутгал, Хар-Ус нуурын баруун урд хэсэг, Цагаан голын арал орчимд борцгор хотонгийн тооллого явууллаа. Борцгор хотонгийн энэ удаагийн тооллогын ажлаар 62 хотон тоологдож, 57 нь бие гүйцсэн бодгаль, 5 нь дэгдээхэй байжээ. Баруун аймгийн хурдан морьтнууд, уяачид хотонгийн хошуугаар морины хусуур хийдэг, тэр нь өндөр үнэтэй зарагддагаас хотонг ид үржлийнх нь үеэр их хэмжээгээр агнаж байснаас тоо толгой нь эрс цөөрч, түүгээр ч үл барам хотонгийн хошууны доор байх загасны уутаар морины дэл сvvлний боолт, эрvvний доод ясаар дэлний хавчаар хийдэг ажээ. Иймд Хар–Ус нуурын Улсын тусгай хамгаалалтын захиргаа хотонг хамгаалах талаар авч явуулж буй ажлын үр дүнд ганц нэг хосоор харагддаг хотон одоо сүрэглэн нисдэг болжээ.
Ховд гол, Хар нуурын сав газрын захиргаа: “Бүх нийтээр мод тарих өдөр” тус захиргааны ажилтан, албан хаагчид “Шүүхийн шйдвэр гүйцэтгэх газар”-ын ойн бүсэд 50 ш мод тарилаа. Жаргалант сумын нутаг дэвсгэрт ус хэрэглэж, ашиглаж буй албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн судалгааг гаргаж мэдээллийн санд орууллаа. Байгаль хамгаалах сарын ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд Жаргалант сумын Засаг даргын А/177 тоот захирамжийн дагуу “Хамтын хүч-Хоггүй орчин-2” бүх нийтийн цэвэрлэгээний ажлыг Буянт голын ай сав дагуу 2013 оны 10-р сарын 30-нд ЕБСургуулиудын ахлах ангийн сурагчид, анги удирдсан багш нарын хамт хамруулж тус сав газрын захиргааны мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаа. Шим-Ус ХХКомпаний төв цэвэрлэх байгууламжаас гарч буй бохир усанд хамтарсан хяналт, шалгалт хийж, тус байгууламжид ирж байгаа болон тунгаагуурт шүүгдэн гарч байгаа уснаас дээж авч МХГазрын лаброторид шинжлүүлж үзэхэд стандартын шаардлага хангахгүй байна. “Тулга” ХХКомпани голын ай саваас ердийн ашигт малтмал болох хайрга олборлож буй хууль бус үйлдэлд хамтарсан хяналт шалгалт хийхэд газар эзэмших эрх байхгүй, олборлолт явуулж байгаа газрын дүгнэлт гаргуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний тайлан байхгүй, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүй, хайрга олборлосон газартаа нөхөн сэргээлт хийгээгүй гэх мэт зөрчлүүд илэрсэн. Энэ ажлын хүрээнд Тулга ХХК-ны захирал н.Мягмардоржтой уулзаж дээрх зөрчлүүдийг арилгуулж хайрга олборлосон 1,8 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийлгүүллээ.
Сум дундын ойн анги: БОНХЯам, “Ойн судалгаа хөгжлийн төв” УТҮГ-аас бүрэн усалгаатай 20х6 хүлэмж 2, нүх ухагч 1, бага оврын тарактор 1, гал унтраагч 2, үлээгч аппарат 2, усны агуулах резенин сав 1, цуравдагч аппарат 1, костюм, бээлий 6, Эмнэлэгийн анхны тусламжийн иж бүрдэл 6, мод үржүүлгийн газрын хөрс боловсруулагч 2 ширхэгийг хүлээлгэн өглөө. Ховд их сургуулийн Экологи байгаль хамгаалал хяналт үнэлгээ шинжилгээний 4-р курсын оюутнууд 45 хоногийн хугацаатай үйлдвэрийн дадлага хийж техникч У.Цэцэгээ, ойжуулалт хариуцсан ажилтан Т.Уранбаяр нар байгаль хамгаалал, ойжуулалт нөхөн сэргээлт, байгаль орчны хуулийн талаар заавар зөвлөгөө өгч, тус сургуулийн Байгалийн шинжлэл технологийн сургуулийн биологийн тэнхимийн нийт оюутнуудад техникч У.Цэцэгээ “Ховд аймгийн ойн сангийн талаар” сургалт зохион байгуулж, нийт 100 оюутан хамрагдсан. “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг угтаж нийт 76 байгууллага 17 сумын дарга, эрхлэгч нарт албан тоот хүргүүлж, эко сургуулиудын сурагчдыг идэвхитэй оролцууллаа. Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хязгаарлалтын бүсийн элсний нүүдлийг зогсоох зорилгоор 3 га хамгаалалтын зурвас байгуулж тарилт хийлээ. Мөн Байгаль орчны гавьяат ажилтан “Үр жимс хоршооны” захирал Д. Цэндсүрэн 200ш улиас,С. Дашхүү эзэнтэй “Улам дэлгэрэх төгөл” нөхөрлөл 200ш бургас тус тус хандиваар тариалав. Ховд хотын А зэрэглэлд таригдсан ногоон байгууламжинд Жаргалант сумын ажилчид, албан хаагчид нөхөн тарилт хийж, Гандан Пунцаг Чойлон хийдийн хашаанд Байгаль орчны гавьяат ажилтан Б.Лхамжав захиралтай “Ховд сапари” 50 ш агч, 100ш бургас тарьж, нийт 15057 ш мод бутыг 8,132,000 мянган төгрөгөөр тарьсан байна.
Дэд бүтцийн чиглэлээр: Дулааны “Бадамлах дөл” ХХК энэ өвөл 4 зуух ажиллуулахаар бэлтгэл ажлаа хангаж, одоогийн байдлаар 1 зуухаар хэрэглэгчдэд дулаан түгээж, 11 сарын 20 гэхэд бусад зуухнуудыг ажиллуулахаар засварын ажлуудыг хийж байна. Нүүрсний 20 хоногийн нөөцтэй, нүүрс татан авахад шатахууны асуудал хүндрэл үүсгэж болзошгүй тул албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд дулааны төлбөр хугацаанд төлж байхад анхаарч ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд иргэд, оршин суугчдын санал санаачлагад тулгуурлан 80 айл, 72 айл, 30 айлуудын орон сууцны халаалтын системийн босоо шугамыг бүрэн сольж, 27, 60 айлын орон сууцнуудын дээврийн засварыг иж бүрнээр хийж дулаан алдагдалтыг багасгасан байна. Мөн дулаан алдагдалтыг багасгах зорилгоор байрнуудын бүх орцны хаалга, цонхнуудыг солих ажлыг зохион байгуулсан. Гэсэн хэдий ч халаалт хангалттай биш байгаад Шим Ус ХХК-иас дүгнэлт хийж ус дамжуулах хоолойнуудын буцах шугамнууд бөглөрснөөс хангалттай дулаан хэрэглэгчидэд хүрэхгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч, бүх байрнуудын төв хаалтыг солих, хог шороо орж зэвэрч муудсан буцах шугамнуудыг цэвэрлэж солихоор төлөвлөн ажиллаж байна. Байрнуудын дундах 120 гаруй авто машины зогсоолтой, 335 метр авто зам, орон нутгийн хөрөнгө оруулалтын сангийн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жаргалан багийн нутаг 30, 48, 60 айлын байрнуудын дундах талбайн засварын ажлыг 2013 оны 10 дугаар сарын 23-нд хүлээн авч ёслолын тууз хайчиллаа. Ойр орчмын 6000 метр квадрат талбайд 6 метр өргөнтэй 335 метр авто зам давхар явган зам, 120 гаруй авто машины зогсоолыг 9 дүгээр сарын 10-наас 10 дугаар сарын 20 хүртэлх 40 хоногийн хугацаанд Эсба интернэйшнл, Бисет ХХК хамтран гүйцэтгэсэн байна.
Үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр: Аймгийн ЗДТГазар, Хөдөлмөрийн хэлтэс, Жаргалант сум хамтран “Ховдод үйлдвэрлэв-2013” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, 80 гаруй худалдаа үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид хамрагдлаа. Үзэсгэлэн худалдааны Хүнсний үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнээр “Тахилгатын нуруу” ХХК-ний “Сутай” цай, Орон нутгийн онцлог үндэсний шилдэг бүтээгдэхүүнээр “Ховд таван бадрал” ХХК-ны эсгий урлал, Хөнгөн үйлдвэрийн бренд бүтээгдэхүүнээр “Эрчист говь” ХХК-ны сүлжмэл эдлэл шалгарч, тусгай байрын шагналд ”Оюутогтох” ХХК-ний цагаан идээ, “Цасны хаан” нөхөрлөлийн нохойн арьсан гутал, шилдэг бүтээгдэхүүнээр Буянт сумын иргэн Отгонцагааны сүлжмэл эдлэл, Дөргөн сумын арьсан гутал, “Нарсны үнэр” ХХК-ний модон эдлэл, “Уурхайт” нөхөрлөлийн чацаргана шалгарсан байна. Аймгийн засаг дарга тус үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон аж ахуйн нэгж, сумуудыг шинээр баригдаж буй битүү захад 1 жилийн хугацаанд түрээсгүй павильон эзэмших эрхийн бичгээр шагнаж урамшуулав. Улсын төсвийн 543.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвд ахуйн үйлчилгээний төвийн барилга барих тендерт “Сутай сарьдаг” компани 2011 оны 12-р сарын 21-ны өдөр шалгарч, БУА-2011/09 тоот гэрээ байгуулан, 2011 оны 12-р сарын 25-ны өдөр 200.0 сая төгрөгийн урьдчилгаа санхүүжилт нийтдээ 450.0 сая төгрөгийн санхүүжилт аван ажиллаж байгаа боловч өнөөг хүртэл ажлаа гүйцэтгэж дуусаагүй байгаа тул аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаа 2013 оны 09-р сарын 20-ны өдөр 1/2100 дугаар албан бичгээр барилга угсралтын ажлыг 2013 онд багтаан ашиглалтанд оруулах үүрэг өгч, хэрэв энэ хугацаанд ашиглалтанд оруулаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлуулах асуудлыг холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх тухай мэдэгдлээ. “Баялаг Буянт” ХХК-ны хүнсний ногоо нөөшлөх үйлдвэр ХХААХҮЯамнаас 2011 онд зарласан хүнсний ногоо нөөшлөх үйлдвэр байгуулах хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх төсөл сонгон шалгаруулалтааар шалгарч аймгийн ХХААЖДҮГ-тай 2011оны 09-р сарын 09-ны өдөр гэрээ байгуулан 490.0 сая төгрөгийг 5 жилийн хугацаатайгаар авч үйл ажиллагаагаа эхэлсэн. Одоогийн байдлаар үйлдвэрлэлийн барилга байгууламжийг барьж дуусган ашиглалтад оруулж, хүрэн манжингийн салат, байцаа луувангийн салат, алаг салат зэрэг 3 нэр төрлийн салатыг мэргэжлийн хяналтын газрын лабораторт шинжлүүлэн дүгнэлт гаргуулсан байна. Тус үйлдвэр нь хоногт 30000-аас доошгүй шил даршилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд одоогоор 14000 шил бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 0.5 граммын шилэнд савласан 1 ширхэг бүтээгдэхүүнээ 1 бүрийг нь 1800 төгрөгийн бөөний үнээр борлуулахаар худалдаанд нийлүүлэхэд бэлэн болсон байна. 2013 оны 11-р сард ашиглалтанд орох 600 гаруй хүн худалдаа эрхлэх боломжтой “Баруун бүсийн олон улсын худалдааны төв” битүү зах байгуулах ажил эрчимтэй явагдаж байна. Ховд аймагт орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013 онд 300,0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий төмс боловсруулах үйлдвэр барих тендерт “Сутайн цамхаг” ХХК шалгарч гэрээ хийгдэх шатандаа явж байна. Мөн орон нутгийн хөрөнгөөр 50.0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий аймгийн мэргэжлийн хяналтын газрын лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерээр “Батууном” ХХК 16 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна. Ховд аймгийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулж буй тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд аттестатчлал явуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2013оны 10-р сарын 09-ны өдрийн А/379 дугаар захирамжаар байгуулж, Засаг даргын Тамгын газрын сайтад аттестатчлал хийх тухай мэдээлэл тавьсан ба одоогоор аттестатчлал 12 сум хамрагдаж 80%-тай явагдаж байна. “Мастер тогооч” шалгаруулах баруун бүсийн тэмцээн зохион байгуулагдаж, улсын тэмцээнд оролцохоор 5 хүн шалгарлаа.
Мэргэжлийн хяналтын газар: МХЕГ-ын даргын баталсан 01/172 дугаар удирдамжаар Манхан сумын-1, Мөст сумын-1, Алтай сумын-1, Булган сумын-1 мал эмнэлгийн нэгжийн үйл ажиллагаанд Мал эмнэлэг, үржлийн нэгжийн бүтэц, үйл ажиллагаа, ерөнхий шаардлага, стандартын хэрэгжилтийн хяналт шалгалт хийж, ХХААЖДҮГ-т зөвлөмж хүргүүллээ. Мөн Булган сумын Булган баян бог, Жаргалант сумын Арслан бар өлөн гэдэс боловсруулах цехүүд, Жаргалант сумын Хан орд, Бугаан гол худалдааны төвүүд, Хан Жаргалант Ховд хоршоо, Баруун монгол интернейшнл ХХК-ий мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр цехүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, сургалт зохион байгууллаа. Импортын чиглэлээр 34 аж ахуйн нэгж, 97 иргэнд хяналт шалгалт хийснээс 3297,7 тн, 106296 ш, 600л бараа бүтээгдэхүүнд холбогдох баримт бичгийг үндэслэн хяналт шалгалт хийж, экспортын чиглэлээр 36 аж ахуйн нэгжид 6 тн, 41,2 кг, 28 ш, бараа, бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийж, лабораторит 23 сорьцонд 114 үзүүлэлтээр шинжилгээ хийснээс эерэг сорьц илрээгүй байна.
Газар хөдлөлтийг бүртгэх станц: Одон орон судлалын төвийн захирал Ү.Сүхбаатар 10 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд соронзон вариацийн станц, абсолют хэмжилт хийх тухай сургалт зохион байгуулав. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд тус станцын нам дарлалтын халаалтыг цахилгаан халаалтын зуухаар сольж шинээр байрлууллаа. Мөн станцын гадна орчны гэрэлтүүлэг хийлээ. Байгууллагын нээлттэй хаалганы өдрийг 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр УЦУОША-тай хамтарч Ард Аюушийн талбай дээр зохион байгуулж, 200 гаруй иргэдэд мэдээлэл түгээлээ. Энэ сард манай станц ойрын газар хөдлөлт 459, холын газар хөдлөлт 128 бүртгэгдсэнээс хүч нь 2,5 –аас дээш хөдлөлт 55 удаа бүртгэгдсэн байна.
Стандартчилал хэмжилзүйн хэлтэс: Стандартчилал, хэмжилзүйн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойг орон нутагтаа 10 дугаар сарын 14-нд Дэлхийн стандартын өдрөөр тэмдэглэн өнгөрүүлэв. Ариун шүдний эмнэлэг, Сувдан шигтгээ шүдний эмнэлэг, Үенч сумын хүн эмнэлэг, Хорол сэнтий ХХК, Наран төв болон хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэгцээнд нийт 38 стандартаар үйлчлэв. Цахилгаан хэмжүүрийн төрлөөр улсын шалгагч Д.Цогтхүү Ховд, Эрдэнэбүрэн сумын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн 100 гаруй тоолуурт улсын ээлжит баталгаажуулалт хийж, гэмтэлтэй 24 хэмжих хэрэгслийг ашиглалтаас хассан байна. Баталгаажуулалтын шинжээч Б.Амаржаргал, ахлах шинжээч Х.Отгонбаяр нар давтан үнэлгээ явуулж, 32 дэлгүүрт тохирлын гэрчилгээ, БНХАУ-д бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан 3 аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнд баталгаажуулалт хийж, чанарын сертификат олгосон. Механик цул, хий шингэний улсын шалгагч Э.Ганбаатар Жаргалант сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 66 дэлгүүр, 3 эмийн сан нийт 69 жин хэмжүүр, эзлэхүүний төрлөөр 18 сумын 20 шатахуун түгээх станцын 37 түгээгүүрт ээлжит баталгаажуулалт хийсэн байна.
Зургаа. Сум орон нутгийн мэдээлэл:
Жаргалант сум: Монгол улсын хэмжээнд зохион байгуулж буй хүн ам өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг баг тус бүрээр гаргахаар ажиллаж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар сумын хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл аижллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсэг холбогдох мэргэжилтнүүдийн хамт ажиллаж байна. Төрийн сангийн фри-баланс программаар 4389 ширхэг зардлын ваучерээр 10741,2 сая төгрөгийн зарлагын гүйлгээг анхан шатны баримттай тулган баталгаажуулж, дамжуулсан бөгөөд өдөр тутмын мемориалын баримтыг үдэж дугаарлан 285-500 хуудас бүхий 36 дэвтэр баримт архивласан байна. Татварын орлогоор эхний 10 сарын байдлаар 560,8 сая төгрөгийг төвлөрүүлж, 81,6 хувийн биелэлттэй байна. Төсөвт байгууллагуудын санхүүгийн дэмжлэг 1977,5 сая төгрөгийг хугацаанд нь олгож, төсвийн зардлыг эдийн засгийн ангилалаар программд бичилт хийв. Аймгийн МХГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Ганбаатар, халдвар хамгаалах эрүүл ахуйн улсын байцаагч Б.Эрдэнэцэцэг, шинжээч Н.Шинэбаяр нартай хамтарч сумын хэмжээнд нам даралтын халаалтын зуух ашигладаг 21 аж ахуйн нэгж, байгууллагын яндангийн утааны найрлагыг тогтоох судалгаа хийж, 7 цэгээс хөрсний дээж авч бохирдлыг тогтоолоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан бүх нийтийн мод тарих өдрөөр сумын ЗДТГ-ын албан хаагчид 300 ширхэг бургас, улиас, 50 ширхэг чацарганы мод тарилаа. Энэ онд сумын хэмжээнд 967,3 тн төмс, 724,3 тн нарийн ногоо, 912 тн хадлан, 67,2 тн жимс жимсгэнэ хураан авсан дүн мэдээтэй байна.
Булган сум: 2013 оны 10 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл “Хуулиа биелүүлцгээе” аян зохион байгуулж, 15 хүний бүрэлдэхүүнтэй баг 4 багт ажиллаж, хууль сурталчлахын зэрэгцээ урлагын тоглолт зохион байгуулж нийт 384 иргэн хамрагдсан байна. Сумыг 2014-2024 онд хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах чиглэлээр аймгийн ИТХ-ын Ажлын албанаас сургалт зохион байгуулж, тус төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажилдаа орлоо. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2 биеийн тамирын талбайг 20,0 сая төгрөгөөр байгуулж, Минжит Булган цогцолбор сургууль, 12 жилийн 1 дүгээр сургуульд хүлээлгэн өглөө.
Дуут сум: Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2 удаа хуралдаж 4 тогтоол гаргасан байна. ОХНС-ийн санхүүжилт 10 дугаар сарын 25-ны байдлаар 122,2 сая төгрөг буюу 52,6 хувьтай орж, хийгдэж ажлууд бүгд хийгдсэн ба үлдсэн 50 хувийн санхүүжилт хүлээгдэж байна. Малжуулах хөтөлбөрийн 50,0 сая төгрөгийн санхүүжилтээс 4,0 сая төгрөг олгож үлдсэн мөнгө нь малчдад олгогдоогүй байна. Хөдөлмөр халамж, үйлчилгээний чиглэлээр орлогыг орлуулан тооцох аргаар мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх судалгааны бэлтгэл ажил хангагдаж, нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд Хөх бэлчир багийн 25 өрх хамрагдах болов. Мал эмнэлэг үйлчилгээний нэгжүүд 100800 төл малд бруцеллез өвчний вакцин хийж, 4500 хонь, 600 үхэр ээмэгжүүлж, малчид 45 тн өвс, 90 тн хужир бэлтгэсэн байна. Тусгай зөвшөөрлийн ан агнуураар 9 дүгээр сарын 12-ноос 10 дугаар сарын 04-н хүртэл 5 тэх агнуулж орон нутгийн төсөвт 11,786 сая төгрөгийн орлого оруулсан. Зэрлэг ангийн менежментийн чиглэлд 14 өрхийн 27 гишүүнтэй байгаль хамгаалах “Ар хужирт” нөхөрлөл байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Сумын бизнес инкубатор төв 10 дугаар сарын 1-ний өдөр ашиглалтад орсноор талх нарийн боов, хэрчсэн гурил, оёдол, гутал засвар, эсгий урлал, махны худалдаа, цайны газар зэрэг 12 жижиг үйлдвэрлэл эрхлэгч нар үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Сумын 12 жилийн дунд сургууль дээр “Урианхай өв соёлын танхим” байгуулж, сурагч, багш байгууллага, иргэдэд сурталчлах ажлын хүрээнд 10 дугаар сарын 25-ны өдөр урианхай уртын дууны наадам зохион байгууллаа.
Дөргөн сум: 10 дугаар сарын 21-ны өдөр төрийн байгууллагууд “Иргэдээ сонсоё” нээлттэй хаалганы өдөр иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах хайрцаг ажиллуулж, бүх байгууллагууд сумын соёлын төвд ажиллаж өөр өөрсдийн хариуцсан чиглэлээр иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэн, гарын авлага материал тараан хууль сурталчлан, иргэдийн санаа бодлыг сонсож ажиллалаа. 10 дугаар сарын 10-ны өдөр ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж 2013 оны 4 дүгээр улирлын төлөвлөгөө батлах, 2012 оны давсан орлогын 5,88 сая төгрөгийн хуваарилалт, амьжиргаа дэмжих зөвлөл шинэчлэн байгуулах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Орлогыг орлуулан тооцох аргачлалаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдах 565 өрхийн жагсаалт, зураглал гаргав. 2013 онд 80000 хонь, 400 үхрийг ээмэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж, 10 дугаар сарын байдлаар 80 хувьтай байна. Сумын хэмжээнд 30965 хурга, ишиг, 702 тугалд бруцеллезийн вакцин хийжээ.
Манхан сум: Сум сурталчлах өдрийг 2013 оны 10 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулж, аймгийн төв талбайд захчин ястны гэр барьж өв соёл, түүхээ сурталчилж, хөдөө аж ахуйн хэрэгслийн тоног хэрэгсэл, цагаан идээний үзэсгэлэн худалдаа, “Алтан өв” урлагийн тоглолт зохион байгууллаа. Сумын баг, байгууллагын дарга, эрхлэгч, ИТХ, ЗДТГ-ын удирдлагын түвшинд 28 хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын ШУӨЗО-ны Чингэл сум, Үрэмч хотуудад аялж, жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологи, хот тохижилтын туршлага судлав. Босоо тэнхлэгийн зам барьж буй компаний ажилчдын хүчээр сумын төвд 1,8 км хатуу хучилттай замын ажлыг хийж гүйцэтгэлээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид 69, үүнээс дотрын тасагт 46, төрөхөд-3 эх, хүүхдийн тасагт-20 өвчтөн эмчүүлсэн. Эзэнтэй монгол хөтөлбөрт хамрагдаж сумын төвийн хог цэвэрлэсэн 10 иргэнд 324000 төгрөгийн ажлын хөлс олголоо. Монгол мал хөтөлбөрийн хүрээнд бруцеллез өвчний вакциныг 2013 оны 62,0 мянган төл малд хийхээр хуваарилан хүргүүлж, 4950 үхэр, 11,0 мянган бог малд ээмэгжүүлэлт хийх ажил эхлээд байна.
Мөнххайрхан сум: Аймгийн Засаг даргын “Нэг санаачилга хөдөлгөөн” өрнүүлэх тухай захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн чанартай 100 гаруй км зам, Бортын гүүр засварлах ажлыг нутгийн иргэд, төрийн албан хаагчдын хүчээр засаж сайжрууллаа. Дэлгүүр, ТҮЦ-үүдийн эзэд, худалдагч нарт “Хими, нян судлалын шинжилгээгээр эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй хүнсний болон бусад бүтээгдэхүүний жагсаалт”, “Хятад чавга, чихрүүд хорт хавдартай сэрэмжлүүлэг”, “Хүнсний тухай хууль”-ийг сурталчлан гарын авлага материалаар хангасан. Борт багт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нийтийг хамарсан ажлын хүрээнд 1,0 сая төгрөг, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч У.Оюунбилэг 300,0 мянган төгрөг, сумын орон нутгийн хөгжлийн сангаас 650,0 мянган төгрөгний санхүүжилт авч багийн 18 иргэнийг оролцуулан Шуурхайн гол дээр 7 м, Хөх нуурын гол дээр 12 м мотоциклийн гүүр барьж дуусгасан. Сумын төвийн орчны цэвэрлэгээг зохион байгуулж, 11 албан байгууллага, 40 гаруй өрхийн 60 иргэнийг хамруулан хог хаягдлыг нэгдсэн цэгт хүргэсэн. Сумын төвийн гудамжны гэрэлтүүлгийн ажлыг хүлээн авлаа. Тус сумын газар нутагт мал өвөлжүүлэх талаар хүсэлт гаргасан Баян-Өлгий аймгийн Булган сумын удирдлагуудын саналыг хүлээн авч, мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан 15000 толгой малыг гэрээгээр өвөлжүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргалаа. Аймгийн “Ховд- Оргил” ХХК-тай 900,0 тн нүүрс татан нийлүүлэх гэрээ байгуулж, 350 гаруй тонн нүүрс татан авалт хийгээд байна. Орон нутгийн хөгжлийн санд 2013 онд 291,7 сая төгрөг хуваарилж, 17 төрлийн ажил хийхээс 9 ажлыг 169770,0 мянган төгрөгийн санхүүжилтээр бүрэн хийж, 90,3 хувьтай гүйцэтгэсэн байна.
Мөст сум: Сумын гэмт хэргээс сэргийлэх зөвлөлийн гишүүд 10 дугаар сарын 10-11-ны өдрүүдэд хуралдаж, архи-тамхигүй, PC тоглоомгүй сум болох зорилт тавин ажиллахаар боллоо. Ховд аймгийн сум дундын ойн ангитай хамтарч сумын төвийн иргэдийг хамруулан 2000 ширхэг бургас тарих, 2 га газрыг хашиж хамгаалах ажил хийлээ. Энэ сард 13 хүүхэд шинээр төрж, 5 хос шинээр гэр бүл болж, 3 иргэн овог нэрээ сольж, 4 иргэн нас барсан байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 35454700 төгрөгийн, Засаг даргын Тамгын газар 162101400 төгрөгийн, багууд 42681700 төгрөгийн санхүүжилт авч ажиллалаа. Өвөлжөө хаваржааны зориулалтаар 10 иргэнд газар эзэмшүүлж, 2 иргэн шинээр газар өмчилж авлаа. Татварын орлогоор нийт 9,7 сая төгрөг оруулахаас 18,6 сая төгрөг оруулж төлөвлөгөөг биелүүллээ.
Мянгад сум: Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж 2012 онд тохиох сумын түүхт 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө, урьдчилсан төсвийг зохиох ажлын хэсгийг байгуулав. Сумын Засаг даргын захирамжаар батлагдсан журмын дагуу 10 дугаар сарын 2, 16-ны өдрүүдэд төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж, тухайн сарын эхний 14 хоногт хийгдсэн ажил, бусад цаг үеийн ажлын мэдээлэл, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаарх мэдээлэл хийлээ. Сумын хуучин зочид буудлын барилгыг Бизнес инкубатор төвийн чиглэлээр засварлах ажил дуусаж ашиглалтад хүлээн авлаа. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох, салбар дундын өрхийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох ажлын хүрээнд сумын нутаг дэвсгэрт байгаа нийт өрхийн жагсаалт, зураглалыг баг тус бүрээр гаргаж, Баянбулаг багийн 126 өрх, Гахайт багийн 51 өрх, Чацарганат багийн 99 өрх, Баянхошуу багийн 242 өрх, Цагаан булан багийн 166 өрх нийт 684 өрх хамрагдсан байна.
Зэрэг сум: Аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу сумын өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хийж дуусгав. НҮБ-ын “Усан хангамж ариун цэврийн байгууламжийг сайжруулах нь” төслийн хүрээнд сумын төсөвт байгууллагуудад сургалт зохион байгууллаа. Энэ сард 5 багийн Иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулж сумын ЗДТГ-ын ажилтнууд холбогдох мэдээллүүд хийв. “Алтайн буйлааст” ХХК-ний барьсан 10 айлын орон сууцыг улсын комисст хүлээн авч, 10 өрх цэвэр бохир усны нэгдсэн сүлжээнд холбогдсон орчин үеийн тохижилттой орон сууцаар хангагдлаа.
Цэцэг сум: 2013 оны 10 дугаар сарын 08-15-ны өдрүүдэд Цэцэг нуур, Баянгол багууд Иргэдийн Нийтийн Хурлаа зарлан хуралдуулж сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд оролцож сум орон нутгийн ажлын талаар мэдээлэл хийлээ. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр барьсан “Хүүхэд залуучууд, ахмадын цэцэрлэгт хүрээлэн”-г ашиглалтад хүлээн авлаа. Сумын нутагт чоно элбэгшсэн тул багийн ИНХ-ын дарга нараар ахлуулсан нутгийн анчид 10 дугаар сарын 19-20-ны өдөр чонын ав зохион байгуулав. 10 дугаар сард сумын Засаг даргын зөвлөл 2 удаа хуралдаж 2014 онд зохион байгуулах сум байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан “Түүхэн товчоо” ном бүтээх, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар асуудлуудыг авч хэлэлцлээ.
Чандмань сум: Төрийн байгууллагууд болон аж ахуйн нэгж, айл өрхүүд өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж, нүүрс таталт хийгдэж 1 тн нүүрсийг 95,0 мянган төгрөгөөр худалдаалж, эхний ээлжинд 250 тн нүүрсний татан авалт хийж сумын хэмжээнд урьдчилсан байдлаар 318 суурьт 196,0 мянган толгой мал өвөлжихөөр 915 тн хадлан бэлтгэгдсэн төлөвтэй байна. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 10 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд 250 ширхэг мод тарьсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Талын булаг багийн контор 30,0 сая төгрөг, Хөндлөнгийн худгийн засвар 2,5 сая төгрөг, Тамгын газрын автомашины гараж, хогийн цэг, аж ахуйн хашаа барих 10,5 сая төгрөг, хойд урд голын зам засварын ажилд 1,5 сая төгрөг нийт 44,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил дуусч хүлээн авч, бараа материал худалдан авах 43,8 сая төгрөгийн тендер 4 багцаар шалгаруулж аж ахуйн нэгжийг тодруулав. Сумаас аймгийн төв явах замын элсний нүүдэлтэй 5 км замыг 120,0 сая төгрөгийн өртгөөр гүйцэтгэсэн ажлыг улсын комисст хүлээн авлаа.
Эрдэнэбүрэн сум: 154 иргэнд 13,4 га, үүнээс 2013 онд 19 иргэнд нийт 1,59 га газрыг өмчлүүлсэн. Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс 4-64 насны иргэдийн дунд тусгай асуумжаар 132 иргэнээс судалгаа авахад хөдөлмөрчид идэвхтэй оролцлоо. Сургуулийн сурагчдад “Хүний наймаа ба садар самуун” сэдэвтэй сургалтыг зохион байгуулав. Нутгийн уугуул Монгол улсын хүний гавьяат эмч Намжилмаа чих хамар хоолойн өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг хийж сургуулийн насны хүүхдүүдийг 100%, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг 50% хамруулж зөвлөгөө өгсөн байна.
ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР