Буриадын уран бүтээлчдийн “Байкал опера” гала тоглолт энэ сарын 7 нд УДБЭТ-ын тайзнаа тоглогдоно

w445h265 Буриадын Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид “Байкал опера” гала тоглолтоо энэ сарын 7 нд  УДБЭТ-ын тайзнаа тоглох гэж байна.  Тоглолтонд ОХУ-ын Гавьяат жүжигчин О.Хингеев, Д.Занданов, СССР-ийн Ардын жүжигчин Т.Шойдагбаева, Буриад улсын Ардын жүжигчин Н.Мөнхзул, Буриад улсын төрийн шагналт Б.Дамбиев, Олон улсын уралдааны шагналт Д.Шагдуров  гээд   13 хүний бүрэлдэхүүнтэй Буриадын уран бүтээлчид ирж тоглолтоо өргөн барих юм байна. Тоглолтын хөтөлбөрт алдарт хөгжмийн зохиолч Ж.Бизе, Ж.Пуччини, Ж.Верди, Ж.Россини, А.Бородин, Гершвин, Доницетти нарын сор бүтээлүүдийн хэсгүүд багтаж байгаа бөгөөд Буриадын Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын дуучидтай УДБЭТ-ын симфони  оркестрын  бүрэлдэхүүнтэй  хамтран тоглох гэнэ. ОХУ-ын Буриадын Улсын дуурь бүжгийн театрын тухай товч танилцуулахад 1939 онд байгуулагдаж, 1949 онд “Эрдмийн театр” цол авсан аж.

index

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …