МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа гардан авлаа

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Гишүүдийн ээлжит бус хурал энэ сарын 14-ны өдөр амжилттай  зохион байгуулагдлаа.

Хурлын үеэр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоог сонгох сонгууль буюу МҮОХ-ны Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдсан юм.

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Бээжин-2008” Олимпийн аварга Н.Түвшинбаяр нэр дэвшиж, нийт гишүүдийн олонхийн буюу 96,4 хувийн саналаар МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

Тэгвэл өнөөдөр /08.17/ Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-нд тамга гардуулах ёслол зохион байгуулагдлаа.

Ёслолоор МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг 2001 оноос гүйцэтгэсэн, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Загдсүрэн Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Бээжин – 2008” Олимпийн аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт МҮОХ-ны тамгыг гардуулж, ажлын өндөр амжилт хүслээ.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …