Манлайлагчдад зориулсан “Элит” театр анх удаа нээгдэх гэж байна

  Боролдой студийн “Black box” театр гурван жилийн ойгоо угтан театрын урлагийг шинэ төвшинд гаргах зорилгоор “Элит” театр болон үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр болжээ. Нийгмийг манлайлагч, оюун санааны охь хэсгийг бүрдүүлэгч цөөн хэсэгт зориулсан Элит театр Монголд Японы нэрт зохиолч Р.Акутагавагийн “Ширэнгэнд” жүжгээр энэ сарын 27-нд нээлтээ хийх гэж байна.

Элит театр хэмээх том соёлыг “Black box” театрын эзэн “Боролдой” студийн С.Мягмар санаачлан нэвтрүүлж байгаа бөгөөд ОХУ-ын театрын найруулагч Олег Юмовтой хамтран Р.Акутагава, Э.Инэску, Д.Богославский, Б.Баабар, С.Биккет, Г.Аюурзана нарын 14 зохиолчийн жүжгийг цувралаар тавихаар төлөвлөжээ.

Нийгмийн элит хэсгийн цөөн тооны үзэгчдэд зориулсан энэхүү жишиг АНУ болон Украйнд одоо ч үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сонгомол жүжгүүдийг шинэ цагийн оюун ухаанаар найруулснаар үзэгчид оюуны цэнгэл эдэлж, урлаг уран сайхны боловсрол мэдлэгээ дээшлүүлж, мөн амьдралыг илүү өргөн хүрээнд харахад хүрдэг байна.

Элит театр “Ширэнгэнд” жүжгийг нэг удаад 100 хүнд зориулан тоглох бөгөөд ширээ бүрт тансаг оргилуун дарс, дээд зэрэглэлийн үйлчилгээг хамтатган хүргэж байгаа аж.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …