Өнөөдөр Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театртай “Миний хөөрхөн шүдний аялал” төслийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Гэрээ байгуулах ёслолын үйл ажиллагаанд хоёр байгууллагын холбогдох албан тушаалтан нар оролцсон бөгөөд Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Жу Сүн Хён, Монгол Улсын Хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг нар гэрээнд гарын үсэг зурлаа.
“Миний хөөрхөн шүдний аялал” төслөөр дамжуулах зорилтот насны хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлж, улмаар тэдний дундах шүдний өвчлөлийг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой хийгдэж байгаа төсөл болно.
Төслийн хүрээнд хоёр тал хамтран зорилтот насны хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон нэг жүжгийн уран бүтээл, телевизийн 20 ангит хүүхдийн нэвтрүүлэг, цахим болон хэвлэвэл комик ном хийгдэнэ.
“Миний хөөрхөн шүдний аялал” төслийн хүрээнд бүтээгдэх уран бүтээлүүдийн зохиолчоор Н. Мандал ажиллах бол найруулагчаар Улсын Хүүхэлдэйн театрын ерөнхий найруулагч М. Ариунтуяа, зураачаар 2019 оны тайз дэлгэцийн шилдэг зураач Мөнгөн мод шагналт С. Энх-Од нар ажиллах юм.