МҮОХ, Монголын телевизүүдийн холбоотой хамтран ажиллана

Энэ сарын 26-ны өдөр  Монголын үндэсний олимпийн хорооны/МҮОХ/-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны Гишүүн Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Монголын телевизүүдийн холбоо/МТХ/-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад МТХ-ны гүйцэтгэх захирал Т.Ганзул тэргүүтэй NTV, SBN, Mongol HD, UBS телевизүүдийн захирлууд хүрэлцэн ирж, цар тахлын улмаас нэг  жилээр хойшлоод буй “Токио-2020” олимпийн наадмыг шууд дамжуулах тухай санал бодлоо солилцов.

Мөн уулзалтаар МҮОХ болон МТХ-ноос хамтран ажиллах ажлын хэсэг байгуулж, “Токио-2020” Олимпийн наадмыг угтан спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх, олимпийн боловсрол, соёл, үнэт зүйлсийг түлхүү сурталчлан таниулах нэвтрүүлгүүдийг бэлтгэн 2021 оны нэгдүгээр сараас эхлэн олон нийтэд хүртээхээр тогтов.

МТХ-нд нийт 16 телевизийн 40 гаруй суваг хамрагддаг бөгөөд энэ нь Монгол улсын нийт хүн амын 90 гаруй хувь нь тус сувгуудыг үздэг байна.

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …