Улсын Филармонийн хуучин барилгыг зэсээр урлажээ

Нийслэлийн засаг дарга асан С.Амарсайханы санаачлагаар Блю Скай зочид буудлын зүүн талын газрыг тохижуулж байгаа билээ. Тус газарт Монгол Улсын Филармони 1972 онд байгуулагдаж байсан ба дараа нь ахмадын холбоо байрлаж байсан түүхтэй.

Улсын Филармонийн удирдлага, уран бүтээлчдийн төлөөлөл тус газрын тохижилттой танилцаж Улсын Филармонийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж уран бүтээлийн дээжээсээ өргөн барилаа. Тус арга хэмжээнд Улсын Филармонийн дарга СТА С.Баттулга, дарга асан АЖ Д.Ухнаа, Улсын Филармонийн уран бүтээлчид болон НЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав, соён гэгээрүүлэх тасгийн дарга Л.Болормаа нар оролцлоо.

Тус хөшөөг байрлуулсан нь Монголын хөгжмийн урлагийн төв байгууллага болох Улсын Филармони тус газарт байрлаж уран бүтээлээ туурвиж Монголд хөгжмийн урлагийг хөгжүүлэх эрхэм үйлсийг түүчээлэн байсныг ирээдүй хойч үедээ таниулах, түүхээ мэдэж байх ач холбогдолтой хөшөө болсныг Улсын Филармонийн дарга С.Баттулга онцлон ярилаа.

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …