79-р сургуулийн шинэ талбайн нээлт боллоо

АХБХ-ны Нийгмийн хариуцлагын хүрээнд, Ерөнхийлөгч Шэйх Салман Бин Халифагийн шууд дэмжлэгтэйгээр 79-р сургуулийн талбайг шинэчлэх ажил амжилттай хэрэгжиж, өчигдөр талбайн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Өсвөр насны хүүхэд багачуудын хөл бөмбөг тоглох 20х50 хэмжээтэй талбайгаас гадна хувцас солих байр барьж дуусган, 2020-2021 оны хичээлийн шинэ жилээс өмнө нээлтээ хийв.

Нээлтийн үйл ажиллагаанд МХБХ-ны хамт олон, дасгалжуулагч нар, 79-р сургуулийн багш, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөгчид, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, гүйцэтгэгч “Дэрэн Наран” ХХК-ий захирал Г.Мөнхчулуун, 79-р сургуулийн захирал У.Дугармаа нар оролцож, үг хэллээ.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар “МХБХ-ны хүсэлтийг хүлээн авсан АХБХ-нд талархал илэрхийлье” гэсэн бол 79-р сургуулийн захирал У.Дугармаа “талбайг ариг гамтай ашиглаж, сайтар арчилж байна” гэлээ.

Харин гүйцэтгэгч “Дэрэн наран” ХХК-ны захирал Г.Мөнхчулуун “Хичээлийн шинэ жилээс өмнө амжиж хүлээлгэн өгсөндөө таатай байна.” хэмээн ярилаа.

Талбайн нээлт болгож улаан тууз хайчилснаас гадна МХБХ-ны багш дасгалжуулагч нар 79-р сургуулийн хүүхэд багачуудад зориулан Грассрүүтс арга хэмжээг зохион байгуулсан юм.

Мөн уг талбайг шинэчлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан АХБХ-ны Ерөнхийлөгч Шэйх Салман “79-р сургууль талбайг шинэчилсэн нь АХБХ хөл бөмбөгийн хөгжлийн төлөө тивийн хэмжээнд анхаарал хандуулан ажилладгийг харуулж буй явдал болж байна.

Энэхүү талбай дээр болсон эмгэнэлт явдлын талаар би сонссон. Тэр залуу хүүг буцаан авчрах боломжгүй ч түүнийг санан дурсаж, сургууль, нийгмийн хүрээнд хүүхэд багачуудын аюулгүй байдлыг ханган ажиллах дохио болсон.” хэмээн захидал ирүүлжээ.


Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …