Дуучин С.Гантогоогийн бие даасан дахь зургаа дахь уран бүтээл болох “U R Mine” дууны клип цацагдаж эхэллээ.
Сонирхуулахад дуучин С. Гантогоо “UBS” телевизийн бүтээл “Бэрүүд” олон ангит кинонд тоглосон билээ.
Тэрбээр “Бэрүүд” олон ангит кинонд тоглохоос гадна тус киноны “Хайрын өргөө”, “Улаанбаатарын дагина” хэмээх дууг дуулсан юм.
Дуучин С. Гантогоог анх “Бэрүүд” олон ангит кинонд тоглох саналыг “UBS” телевизийн захирал, МУУГЗ, хөгжмийн зохиолч, Л.Балхжав тавьжээ.
Тэрбээр кинонд тоглосон талаараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Кинонд тоглох санал ирэхэд баярлаж, сэтгэлийн хөдлөлөөр маш хурдан зөвшөөрсөн. Гэсэн ч яг зураг авалт эхлэхэд бага зэрэг санаа зовж сандарч байлаа. Эхэндээ ч “Монголын урдаа барьдаг залуу жүжигчидтэй хамтран хэрхэн тоглох билээ” гэж бодож, сандарч тэвдэж байснаа нуухгүй. Гэвч зураг авалт эхлэхийн өмнө киноны найруулагчаас хоёр сарын турш кинонд хэрхэн жүжиглэх тухай урлагийн хичээл заалгасан. Мөн хамтран ажилласан уран бүтээлчдээсээ маш их тусламж, зөвлөгөө авсан.Тэр бүхний хүчээр анхныхаа кинондоо тоглосондоо баяртай байна” хэмээн ярьжээ.
Дуучин С. Гантогоогийн бие даасан уран бүтээлийг сонсож амжаагүй сонсогчидод зориулан түүний уран бүтээл болон, Улсын филармоны залуу уран бүтээлч, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Насанбуянтай хамтран дуулсан “ LOVE YA” клипийг хүргэж байна.