МҮОХ: “Бээжин-2022” өвлийн олимпын медальтан төрүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллана

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны удирдлагууд өчигдөр /2020.09.01/ хуралдаж, тодорхой 3 зорилт бүхий ажлыг эрчимжүүлэхээр боллоо.

Тухайлбал: Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны “Agenda-2020” зөвлөмжийн дагуу МҮОХ-ны тамирчдын комисст эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэх зорилгоор эмэгтэй тамирчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Мөн МҮОХ-ны салбар комиссуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлыг санаачлан, шинэ төлөөлөгчдийг урьж оруулахад санаачилга гаргана.

Гуравт нь, “Бээжин-2022” өвлийн XXIV олимпын наадамд Монголын баг тамирчдыг амжилттай оролцуулах, цаашлаад анхны олимпын аваргууд төрүүлсэн улс орны хувьд өвлийн олимпын анхны медаль хүртэх зорилт тавьж өвлийн спортын төрлүүдийг онцгойлон дэмжиж ажиллахаар бодлого боловсруулж ажиллах асуудлыг олон талаас нь дүгнэлт хийж, харилцан санал солилцож, нухацтай хэлэлцэв.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …