Мэргэжлийн боксын Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болно

Мэргэжлийн боксын IBF холбооны Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Тэмцээнд манай улсаас 70 кг-ын жинд Х.Хатанбаатар,  63 кг Д.Түвшинбаяр, 56 кг Б.Ганзориг, 53 кг С.Жавхлан, Цогтбилэг нар тулалдах бөгөөд 50кг-д өрсөлдөх боксчны нэр тодорхойгүй байгаа аж. Манай тамирчид Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Хятад улсын тамирчидтай тулалдахаар оноолт таараад байгаа юм байна.

Тус тэмцээн 2013 оны 11-р сарын 9-нд 18:00 цагаас “АСА” циркт болно.

;l

index

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …