“Токиогийн Олимпыг ирэх жил ямар ч үнээр хамаагүй хийх ёстой”

Японы Олимпийн сайд Сейко Хашимото “Токиогийн Олимпийг ирэх жил “ямар ч үнээр хамаагүй” зохион байгуулах ёстой” гэж хэлсэнээрээ коронавирусын зүгээс тулгарч буй бэрхшээл, эрсдэлээс үл хамааран зохион байгуулна гэдгээ илэрхийлсэн хэрэг боллоо.

Олимпийг энэ зун зохион байгуулах байсан боловч цар тахлын улмаас хойшлуулсан.

“Наадамд оролцох хүмүүс бэлтгэлээ базаахаар хамтран ажиллаж байна. Тамирчид ирэх жилийн олимпдоо хүчин чармайлт гаргаж байна” гэж тэрбээр мөн өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэллээ. 

Мөн өчигдөр Олон улсын олимпийн хороо(ОУОХ) -ны дэд ерөнхийлөгч Жон Коутс энэ наадам ирэх долдугаар сард “Ковидоос үл хамааран” үргэлжилнэ гэж мэдэгдсэн. Зохион байгуулагчид одоо наадмыг аюулгүй зохион байгуулах, тэр дундаа Тамирчдын байрлах газар вирусын эсрэг арга хэмжээг судалж байна.

Энэ бол түүхэндээ анх удаа Олимпийн наадам хойшлогдсон явдал байлаа. 3 дугаар сард хойшлуулсныг зарлахаас өмнө тамирчид наадмыг хойшлуулахыг шаардаж ОУОХ-г өөрсдийн амь насыг эрсдэлд оруулсан гэж буруутгаж байсан юм.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …